“Life is legend” 1-6-р хэсэг


TiaraDiadem дээр орж байсан “Амьдрал бол домог” өгүүллэг маань бэлэн байсан тул орууллаа. Бусад мэдээллийн хувьд зарим нэг цөөн тооны мэдээ бэлэн байгаа бусда нь бол бүгд устсан. Бараг ойролцоогоор 3000гаруй мэдээ устсан😦

“Амьдрал бол домог” 1-р хэсэг

Жанжин: хатантаан Гикванг хүмүүний ертөнц руу явсан байна

Инжон: Юу гэнээ?

Жанжин: Сонсох нээ хүмүүний ертөнцөд домгийн хараалыг тайлах нэгэн бий гэнэ, тэгээд Гикванг түүнийг олохоор явсан байна.

Инжон: Ойлголоо гарж бай

Жанжин: За

Инжон ганцаараа ярина: Домгийн хараалыг тайлах нэгэн гэнээ? Гикванг яаж мэдсэн байх вэ? Домог хараагдахдаа амраг хосын нэг нь замхран алга болоход нөгөө нь үүсэн бий болно гэсэн байдаг харин энэ хараал Хвакванг ГиЁнг-д хүрж ГиЁнг алга болсон гэхдээ хаашаа? арай хүмүүний ертөнц-д…..

https://i2.wp.com/www.koreaboo.com/forum/uploads/dcfa76cc5f5e70cba5c72e9d137f25f2.jpg

~~~~~~~~~~~~~~~~Хүмүүний ертөнц-д /дэлхий дээр/~~~~~~~~~~~~~~~~~

ХваЁнг: За ингээд манай музейн аялал дууслаа.

Хүүхдүүд: баярлалаа, баяртай.

ХваЁнг: За баяртай.

Дасум: Чи сайн байлаа.

ХваЁнг: чи ч гэсэн сайн байсан шдээ. За байз ам цангаж байх чинь.

Дасум: Май, чамайг цангаж байгаа байх гэж бодоод ус аваад ирчихсэн байсан юм.

ХваЁнг: Өө зөндөө их баярлалаа. тагыг нь онгойлгоод уух гэж байсанаа

ХваЁнг: Байж байгаарай гэнэт ус зөөж ирээд л ямар далд санаа агуулсан бэ?

Дасум: Далд санаа гэж юм байхгүй ээ

ХваЁнг: Үнэн үү?

Дасум: Үнэн

ХваЁнг: Яг уу?

Дасум: Яг аа яг яг яг

ХваЁнг: Үнэхээр үнэн биз?

Дасум: Үнэхээр гээд байхад даа

ХваЁнг: За за гээд уулаа

Дасум: үнэндээ бол өнөөдөр ахиад миний ээлжинд гараад өг тэгэх үү?

ХваЁнг ууж байсан усаа цацчихав.

ХваЁнг: Юу?

Дасум: Тэг л дээ гуйя ганцхан удаа

ХваЁнг: Чадахгүй ээ

Дасум: Гуйж байна шдээ, өнөөдөр яг хамгийн сүүлчийн удаа

ХваЁнг: Наад сүүлчийн гэдэг үгийг чинь хэдэн удаа сонсож байна гэж бодож байна

Дасум: 1 2 3… 9 10 гээд хуруугаа дараад тооллоо

Дасум: За за хэд ч байсан энэ яг сүүлийн удаа

ХваЁнг: Үнэхээр биз

Дасум: Тиймээ энэ яг хамгийн сүүлчийнх нь

ХваЁнг: За за

Дасум: Чи энэ дэлхий дээрх хамгийн шилдэг найз

http://hwayounghyoyoungdotcom.files.wordpress.com/2012/07/t-ara-hwayoung-with-sistar-dasom.jpg?w=587&h=440

ХваЁнг: Худлаа доль засаад л

Дасум: Хэхэ найз нь тэгвэл явлаа

ХваЁнг: Заза

ХваЁнг Дасумын ээлжинд гарахаар боллоо. Музейг үзэж буй хүмүүст бүх зүйлсийг тайлбарлаж өгнө өдөржингөө ярьсаар сүүлдээ хоолой нь сөөнгөтлөө.

ХваЁнг: хмм хм хоолой бас яачихаваа.  хоолойгоо баахан засаж зогслоо

ХваЁнг: Ёоох ахиад л сөөчих шиг боллоо. Ямар азаар ажил дуусаж байгаа юм бэ. Хурдан явж үзье

ХваЁнг музейгээс гарж яваад ГиКвангтай тааралдлаа

ГиКвангын өмссөн хувцас үс зүс гээд л бүх л зүйлс нь өдөржингөө ХваЁнгын тайлбарлаж суудаг лааны тосон барималууд шиг байв. ХваЁнг ГиКвангыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй

ХваЁнг: Бурхан минь би солиорчихож, одоо бүр хий юм хардаг болсон байна шд. Үлгэр домгийн баатруудыг музейд л тайлбарлаж харж үзсэнээс зам дээр явж байхыг нь харна гэж төсөөлсөн ч үгүй

ГиКванг ХваЁнг-ыг хараад:ГиЁнг-аа гэхэд

ХваЁнг: Ааааааыаыа~ км км байж байгаарай хоолой сөөгөөд сонин болчлоо. гээд жаал хоолойгоо засаад

ХваЁнг: а, а АА~, одоо зүгээр болчихлоо. гэснээ АААААА~ гээд хашгирлаа

ГиКванг гайхан:ГиЁнг-аа гээд ХваЁнгын гарнаас барихад Хваёнг

Хваёнг: Бурхан минь~ гээд ухаан алдчихав.

Хэсэг хугацааны дараа Хваёнг ухаан орлоо. ХваЁнг-ын нүдэнд бүх зүйлс бүрсийж харагдаад л нүднийх нь өмнө хүн алмас нь мэдэгдэхгүй хагас хүн хагас алмас байрын юм бүрсийж харагдана. Сулхан “ГиЁнг-аа” гэх дуулдана

ХваЁнг дотроо:ГиЁнг гэнэ үү? хэн нь элийрээд байна аа

ГиКванг: ГиЁнг-аа чи зүгээр үү?

ХваЁнг: Хэн бэ чи? надад битгий хүр

ГиКванг: ХваКванг байна шдээ.

ХваЁнг: ХваКванг гэнээ? Чи хүн үү? алмас уу?

ГиКванг: ГиЁнг-аа яагаад байгаа юм бэ?

ХваЁнг: Хүүхэлдэйн баатрын нэр хэлээд юугаа дэмийрээд байгаа юм бэ?

ГиКванг: ГиЁнг-аа би ХваКванг байна шдээ чи намайг танихгүй байгаа юм уу?

ХваЁнг дотроо: Юун Гиёнг ХваКванг хүүхэлдэйн киноны баатрууд бишээ нөгөө жаахан байхад эмээгийн яриад байдаг байсан домгийн нэр байна шд гэж бодно

ХваЁнг: Элдэв янзын домгийн нэр хэлсэн алмас чи яг яах гээд байна?

ГиКванг: Юун алмас вэ? Би чиний хайртай залуу ХваКванг байна шдээ. ГиЁнг-аа

https://i1.wp.com/25.media.tumblr.com/tumblr_lras2fw9Hb1r1a8sbo5_400.jpg

ХваЁнг: Хайртай залуу гэнэ шүү, арай л дүрдээ ороод байгаа юм биш үү?

ХваЁнг амандаа: Энэ чинь солиотой юм байна шд зайлуул

ХваЁнг: Тийм ээ би ГиЁнг байнаа хайрт ХваКванг минь 2-уулаа яг одоо хаашаа явахыг би сайн мэдэж байна

ГиКванг: Хаашаа гэж? Домог руу юу

ХваЁнг: Тийм ээ яг тийш ээ /би чамайг тэндээс ирсэн гэдгийг чинь мэдээд байсан юмаа/

ХваЁнг: За явцгаая, такси

ХваЁнг ГиКвангыг аваад таксигаар явлаа

~~~~~~~~~~~~~~~~~~~~Домог/сэтгэл мэдрэлийн эмнэлэг/~~~~~~~~~~~~~~~~~~~

ХваЁнг: Ашгүй хаалгаа бариагүй байна. За ГиКванг-аа наанаасаа гараад ирээ таксигаа явуулах хэрэгтэй

ГиКванг: Энэ хаанах вэ?

ХваЁнг: 2-уулаа домог дээр ирчихсэн байна

ГиКванг: Домог гэнээ?

ХваЁнг: Яг тийм орцгооё

Дотор ороод

ХваЁнг: Уучлаарай юм асуух гэсэн юм, танайхаас ГиКванг гэдэг өвчтөн оргосон ч юмуу? гарсан уу?

-За байж байгаарай, шалгаатхая

ХваЁнг: Одоо 2-уулаа гэр гэртээ харьцгаанаа Гикванг-аа

-Манайхаас өчигдөр өөрийгөө Гикванг гэж нэрлэдэг өвчтөн гарсан

ХваЁнг: Тийм үү ашгүй дээ. ГиКванг-аа би гэрийг чинь олчихлоо. За ороорой

ГиКванг: Юу яриад байнаа?

-Уучлаарай, энэ хүн биш л дээ

ХваЁнг: Юу?

http://noorog1253.files.wordpress.com/2012/07/t-arahwayoung.jpg?w=579&h=772

-Энэ хүн бишээ

ХваЁнг: Аан за за гээд гарлаа. Гикванг араас нь дагаад л гарлаа

ХваЁнг: Шал дэмий ийшээ ирлээ

ГиКванг: Одоо хаачих вэ?

ХваЁнг: Юуны чинь хаачих вэ гэж чи ирсэн зүгрүүгээ харин би гэрийнхээ зүг рүүгээ явцгаана, за баяртай би харьлаа

гээд ХваЁнг гэрийн зүг алхлаа. ГиКванг очих газаргүй хүмүүний ертөнцийг сайн мэдэхгүй ганц таних хүн нь ГиЁнг байсан учир ХваЁнг-ыг дагаад л явлаа.

ХваЁнг: Яах гээд дагаад байгаа юм бэ? хүн амьтан эргэж хараад шивнэлдэж яриад байна шддэ. Нээх үлгэр домгийн баатраар хамгаалуулцан намайг юу гэж байгаа бол

ГиКванг: Уучлаарай

ХваЁнг: Уучлалт гуйх хэрэггүй гэртээ харьж үз

Энэ үеэр ХваЁнг-ын гэрийн ойролцоо кино зураг авалтын багынхан явж байв.

Найруулагч: Хөөе тэр туслах дүр наанаа юу хийж яваа юм бэ? дэмий тэнээд байлгүй хурдан наашаа ир зураг авалтын газар луугаа явья хурдал. Хөөе чихгүй толгой чамайг дуудаад байгаа юм биш үү

ГиКванг: Айн юу би юу?

Найруулагч: Тэгээд өөр хэн байдгын чамаас өөр киноны хувцастай амьтан энд байна уу?

ХваЁнг: Кино зураг авалтанд орж байсан юм уу?

ГиКванг: Кино зураг авалт гэж юу юм бэ?

Найруулагч: Алив хурдан явья, чи шинэ хүн үү? буруу хувцасаа өмсчихсөн байна шд. Манай кино ийм хувцас хэрэглэхгүй байгаа, хурдан очиж хувцасаа соль гээд чирээд аваад явав

ГиКванг: ГиЁнг-аа энэ хүнд би биш гээд сайн ойлгуулаад өгөөч дээ

ХваЁнг: Явдаа намайг дагаад яахав од болох хэрэгтэй шдээ. Би амьдралыг чинь баллахгүй ээ баяртай. :D

ГиКванг: Үгүй ээ тийм биш ш дээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон: Хараалыг арилгах нэгэн байгаа гэсэн үү? тэр сүрхий хүн хэн байдаг билээ. гээд тэр хараалыг тайлах хүний тухай судална. Эцэст нь тэр хараалыг тайлах хүнээс гадна домгийг бүхэлд нь өөрчилж чадах нэгэн байгаа гэдгийг ч мэдлээ.

Инжон: И жанжинг хурдан энд ир гэж хэл

Зарч: За мэдлээ

_удалгүй_

И жанжин: Дуудуулсан уу? хатантаан

Инжон: Тиймээ, би яаралтай хүмүүний ертөнц рүү явах хэрэгтэй байна. Харин та л намайг тийшээ явуулж чадна таны шидийн эрдэм гаргуун шүү дээ.

И жанжин: Хатантаан, шидийг хэрэглэхийн тулд төлөөс төлөх ёстой та хүссэнээрээ шид хэрэглэж болно гэхдээ эцэст нь шид таниас төлөөс авах болно

Инжон: Тэр хамаагүй яаралтай гэж би хэлсэн байхаа

И жанжин: Гэхдээ.. Ойлголоо хатантаан.

https://i0.wp.com/en.korea.com/files/2011/11/59.jpg

Ингээд Инжон хүмүүний ертөнцөд ирлээ тэр хараал арилгах нэгнийг хайхадаа замд тааралдсан хэнийг ч бай устгаж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

ХваЁнг: Өнөөдөр ч их юм үзэх нь ээ

ХваЁнг: Ээж ээ чи хаанаас гараад ирэв ээ

ГиКванг: Арай гэж л аргаллаа шүү хэхэх

ХваЁнг: Бас яах гээд хүрээд ирэв, харь аа

ГиКванг: Надад очих газар байхгүй ээ

ХваЁнг: Яахаараа байдаггүй юм бэ? өдийг хүртэл хаана амьдарч байсан юм бэ

ГиКванг: Домогт

ХваЁнг: Домогт байсан хүн чи биш гэдгийг сонссон биз дээ

ГиКванг: Тийм зүйл биш ээ, би бол үлгэр домгийн баатар. Чи ГиЁнг ХваКванг 2-йн домгийг мэднэ биз дээ

ХваЁнг: Мэднээ бага байхад маань эмээ минь их ярьдаг байсан

ГиКванг: Домогт хараал хүрж бүх зүйлс оронгоороо эргэсэн………. гээд л бүх зүйлийг ХваЁнг-д ярьж өглөө.

ХваЁнг: Юун дэмий юм зохиогоод байгаа юм бэ? угийн домогт ГиЁнг алга болж удалгүй ХваКванг үзэсгэлэн төгөлдөр гүнж Инжон-той суудаг гэвч тэр нь шулам байгаад ХваКванг-ыг хорлон өөрөө бүхнийг захирдаг биз дээ. Гунигт хайрын түүх гэдгийг мэддэггүй юм уу

ГиКванг: Домог тийм биш ээ. Харин хараал хүрээд тийм болсон. Гэхдээ Би Инжон-д дурлаагүй шүү. Инжон үзэсгэлэн төгөлдөр гэдэг нь үнэн л дээ.. Гэсэн ч би чамд л үнэн ч хэхэ

ХваЁнг: Юу яриад байгаа юм бэ? дэмий донгосох хэрэггүй ойлгосон уу?

ГиКванг: Үнэн гээд байхад

ХваЁнг: Чи домгийг мэддэггүй юм байна шд. Чи үнэхээр домгийн Гиёнг байлаа ч гэсэн энд байх учиргүй чи чинь үхчихсэн байх ёстой шд. Инжон чамайг алчихсан

https://i2.wp.com/tarakorean.com/wp-content/uploads/2011/08/hwayoung-twitter-110810.jpg

ГиКванг: Тийм биш гээд байхад. Яахаараа ингэж юм ойлгодоггүй усан тоглойтой байдаг байнаа. ГиЁнг уг нь их л цэцэн цэлмэг ухаантай юмсан

ХваЁнг: юу гэнээ? 1т би усан толгойтой биш

2т би Гиёнг биш намайг ХваЁнг гэдэг

ГиКванг: Тээр чи ГиЁнг мөн байгаа биз дээ би чамд хэлсэн шдээ ГиЁнг-ыг алга болсоноос нь хойш би ГиЁнг-ын нэрний эхний хэсгийг өөрийнхтэйгээ солиод ГиКванг гэдэг нэртэй болсон гэж. Тэгэхээр чи ч гэсэн ГиЁнг гэдэг нэрний чинь төгсгөл миний ХваКванг нэрний эхлэлтэй солигдоод ХваЁнг болдог юм байгаа биз дээ

ХваЁнг: Нээрээ тийм ч юм уу? за за хайран цагаас минь битгий үрээд бай харьлаа

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

_ХваЁнг-ын гэрийн гадаа_

Хаалга дугарлаа

Дасум: За одоохон очлоо

Дасум: Өө ХваЁнг ирсэн үү? Ээжээ энэ хүн чинь хэн бэ?

ХваЁнг: Домгоос ирсэн юм

Дасум: “Домог” Сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс үү?

ХваЁнг: хахах тийм байсан бол илүү дээр байх байсан юм. Би очиж шалгаж үзсэн тэндхийнх биш байна лээ

Дасум: Өөр ямар домог байдаг юм бэ?

ХваЁнг: Чи ГиЁнг ХваКванг 2-ын домгийг мэднэ биз дээ

Дасум: Мэднэ, тэр юу гэж

Хваёнг: Тэгвэл наад домогноос чинь бодит ертөнц дээр гараад ирчихсэн байна

Дасум: Хөөе чи намайг тэнэг амьтан гэж бодоо юу? би ямар хүүхэд байгаа биш энэ тэнэг ярианд чинь итгэнэ гэж бодоо юу?

https://i1.wp.com/koreanstarphotos.com/wp-content/uploads/2012/07/Dasom-SISTAR-Comeback-Photos-2012-3.jpg

ХваЁнг: Итгэнэ үү байна уу өөрөө л мэддээ

ГиКванг: Тэрний хэлсэн үнэн би тэндээс ирсэн юм. Дасумд бас ярьлаа

Дасум: ХАХАХ тоглоод байгаа байлгүй дээ. Эсвэл шинэ кино зохиол юм уу? Та 2 кино зохиолч болвол их амжилтанд хүрнэ шүү. :)

ХваЁнг: Би чамд хэрэггүй гэж хэлсэн биз дээ энэ угийн ойлгохгүй бага байхын л толгой муутай хүүхэд байсан юм

Дасум: Хөөе Хваёнг

ХваЁнг: Яаав Дасум?

Дасум: Ингэхэд ГиКванг-ыг хаана хонуулах юм бэ?

ХваЁнг: Буйдан дээр, би явж унтлаа баяртай.

ХваЁнг: Аан тийм Гиёнг маргааш наад үлгэрийн баатрийн хувцасыг чинь сольж өгье.

Дасум: Би хамт явья.

ХваЁнг: No no no, чи өөрийнхөө болон миний ээлжинд гарна.

Дасум: Ээ тэг л дээ.

ХваЁнг: Үгүй ээ ямар ч ээ тэг л дээ байхгүй шүү

Дасум: Ойлголоо муухай охин

ХваЁнг: Сонсогдоод байна

Дасум: Угийн сонсгох гэж хэлсэн юм гээд өрөөндөө яваад орчихов.

ХваЁнг: Энийг тоох хэрэггүй дээ. Наанаа сайхан амраарай би ч гэсэн амарлаа гээд өрөөндөө орчихов.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

_Маргааш /дэлгүүрт/_

ХваЁнг: За тэгхээр хүүхэлдэйн баатар минь чамайг яаж хувцаслах вэ?

ГиКванг: Домгийн баатар

ХваЁнг: За за аль нь ч байсан яахав. Яаж хувцаслах вэ. Юу ч гэсэн энийг энийг бас энийг гээд нилээн хэд хувцас сонгож өгөв

ХваЁнг: Май хурдан өмсөөд гараад ир сонгоод өгье

ГиКванг: Би ийм аймар юм өмсөхгүй

ХваЁнг: Чиний наад аймараас чинь л хэд дахин дээр байна

ГиКванг: Энийг хэн дуртай нь өмсөөд байдаг хувцас биш шүү.

ХваЁнг: Танай домгийн ертөнцөд л тийм байдаг юм байлгүй. Наад хувцасыг чинь хэн дуртай нь бас өмсөөд байдаггүй юм шүү. За хурдлаа

https://i2.wp.com/www.kpopwall.com/image/lee-gi-kwang-11.jpg

ГиКванг өмсөж үзээд л ХваЁнг-д харуулаад л

https://i2.wp.com/www.kpopwall.com/image/lee-gi-kwang-17.jpg

ХваЁнг-д таалагдах юм байхгүй болохгүй байна, онцгүй байна, энийг тэрийг ахиад дахиад соль соль гээд л байв

Сүүлдээ ХваЁнг залхаад унтах гэж байв

ГиКванг: Хөөе сэрээчээ

ХваЁнг сэрсэнгүй

ГиКванг: Хөөе динозавр-аа

ХваЁнг: Сонсож байна шүү, наадахаа хурдан соль оо

ГиКванг: Сонсож байсан юм бол эртхэн хэлэхгүй, хараагүй байж соль гээд л муу ааш муут, би яаж ийм хүнийг хайрлаж байсан юм болоо

ХваЁнг: Чи ХваЁнг-ыг бус ГиЁнг-ыг л хайрлаж байсан

ГиКванг: Ямар чөтгөр шиг сонсголтой юм бэ амандаа хэлж байхад сонсчих юм

_Хэсэг хугацааны дараа_

https://i2.wp.com/www.kpopwall.com/image/lee-gi-kwang-12.jpg

ГиКванг: За энэ ямар байна

ХваЁнг хараад шокнд орчихов

https://i0.wp.com/25.media.tumblr.com/tumblr_m75vk5rCln1qk66epo1_r2_500.png

ХваЁнг: Гайхалтай. Үнэхээр янзтай. Наадахыг чинь авах хэрэгтэй

Хувцасаа аваад дэлгүүрээс гарлаа

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Пак Жиён дүрсгүй дух минь

Жиён: Юу? тэр хэлж ярьж байгааг нь хараад байгаарай эгчийн шинжгүй гэдэг нь. Яасан Пак Суён гуай

https://i1.wp.com/kpopfever.com/wp-content/uploads/2011/08/jiyeon_comic.jpg

Суён: Хэдий би чамаас эгч ч гэсэн гуай-луулах дээрээ тултлаа хөгширчихөөгүй байна шүү

Жиён: За за за яах гэж дуудсан юм бэ?

Суён: Яах юу байхав чиний тарьсан хэргээс болж би ахиад л загнуулж байгаад ирлээ. Чи яах гэж хүний бичсэн зохиолыг дур мэдэн өөрчилж байгаа юм бэ? Би өөрчилсөнийг чинь мэдээгүй найруулагчид өгсөн чинь загнуулаад бөөн юм боллоо шдээ

Жиён: Яасан бэ харин ч гоё болсон шд таны тэр зохиол чинь дэндүү уйтгартай байсан

Суён: Угаасаа гунигт хайрын түүхэн кино гэтэл энэ чинь юу юм бэ? /Жиёны өөрчилж орхисон хэсгүүдийг уншив/

https://i0.wp.com/media.tumblr.com/tumblr_lohnf9ZN621qep35a.jpg

Суён: Тэргэл сарны доор би чамайгаа хүлээж байя.

-Өө honey минь тэгэлгүй яахав, шүхрээ мартваа

-Юун шүхэр хайрт минь

-Бид 2-ын хайрын бороо орно шүү дээ

Жиён сонсоод учиргүй инээж эхэллээ

Суён: Ийм зохиол гэж юу байдаг юм бэ?

Жиён: Хахаха сонирхолтой л байгаа биз дээ.

Суён: Ямар ч утгагүй тэгээд ч энэ чинь гунигт хайрын түүх хосууд салах ёстой байтал хайрын бороо орно ч гэх шиг бас дээр энэ чинь түүхэн кино гэтэл юу вэ өө honey ч гэх шиг энэ арай л дэндэнээ

Жиён: Хаха үнэхээр инээдтэй байна :D

Суён: Чи ч үнэхээр сайн дүү юм даа

Жиён: Би тэрийгээ мэднээ эгч минь

Жиён: Нээрээ өчигдөр намайг хэн хүргэж ирсэн бэ?

“Амьдрал бол домог” 2-р хэсэг

Жиён: Нээрээ өчигдөр намайг хэн хүргэж ирсэн бэ?

Суён: Чи танидаггүй юм уу?

Жиён: Хэн юм бэ? би юу ч санахгүй байна

Суён: Нэг тийм хараа булаам сайхан залуу

Жиён: Юу залуу гэнээ?

Суён: Тийм ээ, би чиний л найз юм байх гэж бодсон

Жиён: Юу гэж дээ хэрвээ би найзтай бол хамгийн түрүүнд таньд хэлнэ биз дээ

Суён Жиён 2-н ингэж ярилцаж байхад Инжон хүмүүний ертөнцөд ирсэн байлаа. Тааралдсан хүмүүсээ устгаж байлаа. Гэхдээ тэр Гикванг-с урьтаж нөгөө хүмүүсийг олхыг санаархана. Тэр хүмүүсээс юм асууж хариул өгөөгүй нэгнээ хараал ид шидээр хорооно.

Инжон: Та ХваКванг Гиёнг 2-н домгийг мэдэх үү?

-: Мэднээ

Инжон: ярьж өгөөч яг яаж дуусдаг нь

-: домогт ГиЁнг алга болж удалгүй ХваКванг үзэсгэлэн төгөлдөр гүнж Инжон-той суудаг гэвч тэр нь шулам байгаад ХваКванг-ыг хорлон өөрөө бүхнийг захирдаг биз дээ. Гунигт хайрын түүх гэдгийг мэддэггүй юм уу

Инжон: баярлалаа нөгөө ертөнц рүү сайн яваарай гээд устгав.

Инжон: домгийг би өөрчлөхгүй ч гэсэн би бүхнийг захирах юм байна. Гэхдээ Гикванг домгийн өөрчлөгч хараалыг тайлагчийг олбол миний энэ санаа бүтэхгүй байх нь ээ тэгхээр би тэр 2т ялагдана гэсэн үг яасан ч тийм юм болохгүй

~~~~~~~~~~~~~~~~HwaYoung GikWang 2~~~~~~~~~~~~~~~

Хваёонг: тэгээд Домгоос ирсэн гэлүү тээ?

Дасум: асуугаад л байхын наадах чинь хэдэн удаа хариулж байгаа гээч

Гикванг: Би яг болсон явдлыг хэлээд өгий одоо итгэхгүй бол үнэхээр би Гиёнг-г хайрлаж байсандаа харамсах нь

-Тэгхээр Гиёнг ХваКванг бид 2 хайрууд байсан. Домог дээр гардгаар бол хараал хүрч нэг замхран алга болдог харин Гиёнг чи алга болсон. Дараа нь чи нэрээ Гикванг болгон өөрчилнө. Гэхдээ үзэсгэлэн төгс Инжон гарч ирээд би түүнээс болж үхнэ. Ийм гашуун хайрын түүхийг би өөрчлөхөөр хараалыг тайлах нэгэн дэлхийд байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд хайх гээд ирэж байгаа минь энэ.

Хваёонг: тэгхээр би юмуу?

Гикванг: юугаа яриад байгаан чи байсан бол би аль өчигдөр чамайг дагуулаад Домог руугаа буцсан байгааш дээ. Тэр их увьдастай охин байх байх эрэгтэй хүн лав биш

Дасум: заза тэгхээр ойлгомжтой Наад домгийн тухай номыг унших хэрэгтэй юм байна. Гэхдээ чи “Домог” сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс оргоогүй чинь үнэн биз

Хваёонг: одоо боль дооо

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Park эгч дүүс~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Жиён-аа дахиад зохиол битгий оролд гээд байхад бас гунигт хайрын түүхийн төгсгөлийг өөрчилсөн байгаам даа

Жиён: яахав дээ та зохиолч гэсэн байжыж жаахан уйтгартай юм бичихийн 21-р зуун мэдхүү 19-р зуун биш

Суён: -Тэгээд хайртай залуу бүсгүйгээ аргагүй эрхэнд орхиол явах мөчид нэг бүжгийн Рофот орж ирээд

Жиён: хахахахаха

Суён: ийм байж болкуу ш дээ чи миний дүү мөн үү?

Жиён: мөн гэх 2 шалтгаан хэлий

Суён: за

Жиён: нэгт та бид 2 Park овогтой 2-рт 2лаа Yeon төгсгөлтэй хха

Суён: Архи уудаг дүүтэй юу

Жиён: та ч бас уудаг тэглээ ч би энэ жил насанд хүрч байгаа за

~~~~~~~~~~~~~~~~~~~Хваёонг Дасум 2~~~~~~~~~~~~~~~~~

Дасум: тэр хэн билээ Гикванг уул нь хөөрхөн юм гэхдээ жаахан эвгүй санагдаад

Хваёонг: дуугуй наад номоо унш за

Дасум: би олчихлоо

Хваёонг,Гикванг: хаана? юу гэж байна?

Дасум: хэдий хараал хүрсэн домог ч гэлээ тэр хараал тэр домгийг эгч дүүс тайлж чадна. Тэр эгч дүүсийг таних тэмдэг бол тэдний халуун дулаан хайр энхрийлэл

Хваёонг: дүүдээ хайргүй эгч гэж хаана байдын

Гикванг: ёхх ямар хэцүү юм бэ? Яаж олноо

Хваёонг: мэдэж байна дуугуй бай

Гикванг: Гиёнг үнэхээр ийм байгаагүй юм

~~~~~~~~~~~~~~~~~~~EunJung~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон: тэгхээр хараалыг домгийг эгч дүүс тайлах юм биз дээ. Харин яг ямар эгч дүүс аль нь яг домгийг өөрчлөх юм бэ? Энд хүмүүний ертөнцөд ид шид хэрэглэвэл болохгүй ээ яах ёстой вэ? Инжон чи мухардалд орлоо гэж үү?

Суён: уучлаарай энд ганцаараа ярьвал Домгоос оргосон хүн гэж бодно шүү

Инжон *юу вэ? Тэр юм байхдаа намайг мэдчихлээ гэж үү?* Домог гэнээ

Суён: Домог гээд нэг эмнэлэг байдын сэтгэцийн өмчтэй хүмүүс байдаг

Инжон: аан за

Суён: наад хувцасаа ийм хувцас өмсөж болохгүй ээ өнөөдөр яахуу би сайхан сэтгэл гаргаад хувцас авч өгий

Инжон *тиймээ дэлхий дээр хүний ертөнц дээр 1ч гэсэн танидаг хүнтэй байх хэрэгтэй*: за

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Taemin: өө чи чинь өчигдөрийн архи уудаг хүргүүлдэг хөөе наанаа зогсоочээ

Jiyeon: айн өөрөө намайг дуудаад

Taemin: санахгүй байна уу? Архины мухлаг

Jiyeon: аан тийм нөгөө миний агсан бишээ ххэ

Taemin: өчигдр чи миний 50$ долларын үнэтэй хүрмэн дээр бөөлжсөн шүү.

Jiyeon: өө яаанаа өчигдөр миний архинд орсны 7 жилийн ой байсын

Taemin: айн???

Jiyeon: тоглож байхад…….насанд хүрсэн гээд ганц халбага ууя гэж байсын харин хэтрүүлцэн байна лээ

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хваёонг: ммм тэгхээр домог өөрчлөгч хараал тайлагчийг хайж олох хэрэгтэй юм байна тээ

Гикванг: харин ээ би байгаа гэдгийг нь мэдээд л шууд хүрээд ирсэн

Дасум: 2ёоо май гээд ундаа өгөв

Хваёонг: чи бас ямар заль хэрэглэх гээд байна

Дасум: үнэндээ өнөөдөр би чиний ээлжинд гарах ёстой харин амжихгүй болчоод

Хваёонг: би чамайг яах вэ?

Дасум: өнөөдөр та 2 л гарчаач дээ угаасаа Домгийн тухай мэдэх хэрэгтэй

Хваёонг: энэ зальтай охинтой бурхан минь яах гэж найзлуулсан юм бэ?

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Taemin: HwaYoung-аа

HwaYoung: өө Taemin (Taemin бол HwaYoung-н багын найз нь)

Taemin: өнөөдөр музэй чинь онгорхой биз дээ би нэг хүн дагуулж ирсийн

HwaYoung: өө онгорхой онгорхой

GikWang: GiYoung-аа чи

HwaYoung: наад үгээ чи хүн ирчээд байхад чинь

Jiyeon: сайн байна уу? Park Jiyeon гэдэг.

GikWang: хэн гэнээ?

Jiyeon: Park Soyeon бишээ Jiyeon

“Амьдрал бол домог” 3-р хэсэг

Жиён: Пак Суён бишээ Жиён

ГиКванг амандаа: Пак Суён

ХваЁнг: Намайг ХваЁнг гэдэг. Харин үүнийг Гикванг гэдэг

Тэмин: Гикванг гэнээ?

ХваЁнг: Тийм ээ

Тэмин: Юун домгийн баатар билээ

ХваЁнг: Хаха чамайг яг ингэж хэлнэ гэж мэдээд байсан юм.

ЖиЁн: Юун домог?

Тэмин: Чи ГиЁнг Хвакванг 2-ын домгийг мэддэггүй гэж үү?

Жиён: мэдэхгүй

Тэмин: Тоглоод байгаа байлгүй дээ. Чи Гиёнг Хвакванг 2-ын домгийг үнэхээр мэдэхгүй гэж үү?

Жиён: Мэдэхгүй гээд байхад даа

Тэмин: Энэ домгийг мэддэггүй хүн гэж анх удаагаа л сонсож байна, архины мухлагт халбага халбагаар гээд сууж байхынхаа оронд нэг ч гэсэн домог уншиж суухгүй

Жиён: Би ямар хүүхэд юм уу? юун домог тийм юм уншиж итгэж суудаг нас мөн гэж үү?

Тэмин: Нээх л их том хүн. Жаахан хүүхдээс дор мэдлэгтэй юм байна шд

Жиён: Хөөе чи юу гэх гээд байнаа

https://i0.wp.com/26.media.tumblr.com/tumblr_m1z3xn67XX1qltn3co1_500.gif

ХваЁнг: Тэмин юм дугараад үзээрэй, ичихгүй байна уу эмэгтэй хүнтэй хэрэлдээд

Тэмин: Юунаас нь ичдэг юм бэ? Чи бид 2 үхтэлээ хэрэлдэж өсөө биз дээ, тэгээд чи ч гэсэн эмэгтэй л биз дээ аль эсвэл эрэгтэй юм уу

ХваЁнг: Юу гэнээ муу ус нь ихэдсэн жанхуу минь, дуугай байхаар дандаа ингэж уур хүргэнэ шүү яах гэж ирсэн юм бэ?

Тэмин: Музей үзэх гэж

ХваЁнг: Ямар ч нэмэлт хөшөө дурсгал лааны тосон баримал илүү дутуу түүхэн элдэв янзын сонирхолтой зүйлс ирээгүй явж үз

Тэмин: Юу вэ? энэ байгаа юм биш үү? элдэв янзын сонирхолтой зүйл гээд ГиКванг руу заав

ХваЁнг: Яг юу гэх гээд байна?

Тэмин: Чи найз залуутай болсон гэж хэлээгүй биз дээ, хэзээд нь бас амжуулчихдаг байна өчигдөр ирэхэд л сөөсөн хоолойтой өрөвдмөөр царайтай юм зогсож байсан одоо тэгсэн хайраар гэрэлтэж байх шив

ХваЁнг: Тэмин гуай хангалттай. Амаа тат

Тэмин: Азсага шиг юм чинь, ойлголоо. Харин та л дуугүй музейгээ танилцуулна уу?

ХваЁнг: Юуг нь танилцуулдаг юм бэ? наснаасаа их энд ирчихээд хэрвээ хүн музей үзсэнийхээ тоогоор насалдаг байсан бол чиний насны тоо ч хүний амьдралын насны тоог хэтрээд балрахаар л байна даа

Тэмин: Хэрвээ тий байсан бол би ч яахав чи л бүр хэцүүднэ дээ. Өдөр болгон энд байдагаараа

ХваЁнг: Үг газар гээхгүй хэрэлдэж байгааг нь

Тэмин: Намайг дуугай байлгамаар байвал хурдан музейгээ тайлбарла, би зочинтой явна

ХваЁнг: Би ч гэсэн зочинтой байна наад зочиндоо өөрөө танилцуул, би маш завгүй байна гээд яваад өгөв.

Тэмин: Аягүү аягүү мөн дөө хайрлаж дурлаад завгүй байх нь аргагүй аргагүй

Жиён: Чи ч сүрхий хүн юмаа. тааралдсан болгонтойгоо ингэж муухай харицдаг юм уу?

Тэмин: Битгий намайг эрт дүгнэ. За тэгэхээр би л чамд танилцуулахаас дагаад яв

https://i1.wp.com/www.asianpopcorn.com/battle_images/lee_taemin-200903162220542.jpg

Жиён: Хүсэхгүй байна

Тэмин: Наад усан толгойнд чинь жаахан ч гэсэн мэдлэг оруулж өгөх гэж байхад хүсэхгүй байна гээд юу яриад байгаа юм бэ

Жиён: Ингэж хэлүүлчихээд дагаад явна гэж бодоо юу? Би явлаа. гээд уурлаад явчихав

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Би кино зохиолч л доо, киногоо л зохиож мэдэхээс хүнд хувцас сайн сонгож чадахгүй гэхдээ чамд бүх л төрлийн хувцас зохих юм байна.

Инжон: Аан

Суён: Чи ингэхэд хаанаас ирсэн юм бэ?

Инжон дотроо: хаанаас ирсэн гэж хэлэх вэ? санаатай шулам юмаа намайг илрүүлэх гээд байгаа юм байхадаа. за гайгүй ээ чамаас мэдэх зүйлээ мэдэж авчихаад эцсийн замд чинь аятайхан үдээд өгнөө санаа зоволтгүй

Суён: Хаанаас ирсэнээ мэдэхгүй байгаа юм уу?

Инжон: Осол болоод би ой санамжаа алдчихсан? би гэр бүлтэй юу? би хэн бэ? би хаана байнаа? гээд л би бүх юмаа санахгүй байсан

Суён: Тэгээд нэрээч мэдэхгүй хэрэг үү?

https://i2.wp.com/www.koreaboo.com/forum/uploads/d98bf9a40d416c1620172530114fa556.jpg

Инжон: намайг сэрэхэд Жини гэж дуудаж байсан. /Инжон өөрийг нь илрүүлэхээс болгоомжилон нэрээ сольж хэлэв/

Суён: Жини гэнээ?

Инжон: Тийм.

Суён: Жини… Сайхан нэр байна.

Инжон: Баярлалаа

Суён: Өө яг энэ энийг өмсчих чамд их сайхан зохих юм шиг байна

Инжон: За одоохон

Инжон хувцасаа өмсөөд гараад ирэхэд

Суён: Хөөх чи ч хөөрхөн юмаа. Энэ нь илүү сайхан харагдаж байна. Илүү эмэгтэйлэг

Инжон: Тийм байна уу?

Суён: Аанхаан. за наад хувцасыг чинь авья

Хувцасаа аваад дэлгүүрээс гараад

https://i1.wp.com/a3.ec-images.myspacecdn.com/images02/74/69cef33d0b984035b1dee0f301ac3235/l.jpg

Суён: Одоо чи хаачих вэ?

Инжон: Мэдэхгүй

Суён: Аан нээрээ тйим шд хаачихаа мэдэхгүй байгаа бил үү? 2-уулаа цагдаагийн газар бүртгүүлэх хэрэгтэй байх. Тэд чиний гэр бүлийг олоод өгнө байх

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~/Цагдаагын хэлтэс дээр/~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Уучлаарай, юм асуух гэсэн юм ой санамжаа алдчихсан тэгээд гэр бүлээ хайж байгаа нэг хүнийг би оллоо л доо тэгээд одоо яах вэ?

Цагдаа: нэр болон зургийг нь мөн онцлох шинжийг нь хэлнэ үү

Суён: Аан за. Нэр Жини, зураг нь энэ байна. Онцлох шинж гэвэл 20 гаруй настай 22 23тай ч юмуу, өндөр нь ойролцоогоо 166-169 хавьцаа богино үстэй, сүү шиг л цагаан арьстай. Ингээд л болоо

Цагдаа: Юу ч гэсэн энэ мэдээллийн дагуу түүний гэр бүлийг хайгаад үзье хэрвээ энэ хүн ой санамжаа олвол мэдээлэл нэмж хэлээд өгөөрэй

Суён: Тэгэлгүй яахав за баярлалаа.

Инжон: Болчихсон уу?

Суён: Тхх, удахгүй олдох байх

Инжон: Аан за

Суён: Яанаа баларсаан ажил руугаа явахгүй бол одоо найруулагч ч намайг ална даа

Инжон: Юу?

Суён: Тэгэхээр чи надтай хамт манай ажил руу явах хэрэгтэй болж байх шиг байна

Инжон: Тэгэлгүй яахав надад чамаас өөр таних хүн байхгүй

Суён: За за тэгвэл явцгаая

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

_Кино зураг авалт дээр_

Суён: Найруулагчаа хоцорсонд үнэхээр их уучлаарай

Найруулагч: Чи чинь яачихсан хүн бэ? сүүлийн үед чиний гарнаас нэг ч аятайхан зохиол гарахаа байчихаад байхад дээр нь ингэж зугаалаад байвал би өөр зохиолч ажиллуулах болно шүү. Өдийг хүртэл хамтарч ажиллаж байсанаа бодоод л тэсээд байгаа шүү

Суён: Ойлголоо найруулагчаа баярлалаа.

Найруулагч: Зохиол бэлэн үү?

Суён: Тиймээ энэ байна.

Найруулагч: За за арай гайгү болсон байна. Нөгөө хэд дээр очоод өнөөдрийн зураг авалтанд нэг туслаадхаач

Суён: Тэгэлгүй яахав за одоохон

Суён: Жини-аа наанаа байж байгаарай.

Инжон: За

Суён жүжигчдэд зөвлөөд л ихэл завгүй гүйгээд л байв

Жиён: Яа хөөе гүймэл бурхан Пак Суён!

Суён: Чи чинь яах гээд ажил дээр ирчихээд орилоод байдаг юм бэ?

Жиён: Би яг боож үхэх нь..

Суён: Бас яагаа вэ?

Жиён: Та Гиёнг ХваКванг 2-ын домгийг мэдэх үү?

http://timetotiara.files.wordpress.com/2012/01/t-aradotcom-ji-yeon-so-yeon-cropped.jpg?w=604&h=300&h=307

Суён: Хэнээс юу асуугаад байгаа юм бэ? би чинь зохиолч хүн бүхэл төрлийн домог үлгэр зохиолыг мэднэ

Жиён: Тэгээд мэддэг байсан юм бол бага байхад надад ярьж өгч байхгүй яасан юм бэ?

Суён: Надад тэгж үлгэр домог ярьж өгөх зав байсан гэж бодоо юу? чамайг тэжээх хэрэгтэй юм байгаа биз дээ

/Суён Жиён 2-ын эцэг эх нь багад нь осолд ороод хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн. Тэдэнд хамаатан садан гэж байгаагүй учир Суён өөрийгөө болон дүүгээ тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж байсан/

Жиён: Би энэнээс болж галзуурах гэж байна

Суён: Яачихсан юм бэ?

Жиён: Гэнэт нэг сүрхий түүх судлаач гарч ирсэнээ энэ домгийг мэддэггүй юмуу усан толгойт нтр гээд хичнээн их уур хүрсэн гээч

Суён: Миний муу дүүг надаас өөр хэн ч тэгж хэлж болохгүй

Жиён: Юу вэ? та ч байсан тэгж хэлж болохгүй

Суён: Тэр хүн чинь уг нь үнэн л хэлсэн байна

Жиён: Хөөе~

Суён: Яах гээд муухай муухай орилоод байгаа юм бэ? би хэдий чамаас эгч ч гэсэн арай ч дүлий болчихоогүй байна шүү

Жиён: эгч юм бол эгч шиг бай намайг тайвшируулж өгөх хэрэгтэй биз дээ

Суён: Ажил ихтэй байнаа. Хэн тэгж хэлсэн юм бэ?

Жиён: Өчигдөр мухлагт тааралдсан гэсэн, намайг хүргэж ирсэн хүн

Суён: Тэр залуу юу? тэр тэгж хэлсэн гэж үү?

Жиён: Тиймээ

Суён: Уг нь ч дажгүй л хүн байсан даа

Жиён: Та хэний талд байгаа юм бэ?

Суён: За за наадахыг чинь бодох сөхөл алга завгүй байна

Жиён: Ааш… өө ингэхэд тэр хэн бэ? харагдаагүй хүн байх чинь

Суён: Аан өдөр надтай тааралдсан юм. Ой санамжаа алдчихсан гэсэн, дээр үеийн ч юм шиг их хачин хувцастай зогсож байхаар нь би хувцас авч өгөөд очих газаргүй болохоор нь дагуулаад ирсэн юм

Жиён: Тэгээд манайд амьдрах юм уу?

Суён: Түр хугацаанд тэгэх хэрэгтэй юм шиг байна.

https://i2.wp.com/i239.photobucket.com/albums/ff310/Chunsa_2007/Album%204/f6a5565a20062503d49df42fa66e2fc2_la.jpg

Жиён: За за очиж танилцдаг хэрэг

Жиён Инжон дээр очоод

Жиён: Сайн уу? би Суён-ы дүү нь байна

Инжон: Аан сайн байна уу?

Жиён: Намайг Жиён гэдэг харин чамайг

Инжон: Жини гэдэг

Жиён: Бид 2-ын нэрний эхлэл ижилхэн юм байна ЖиЖи

Инжон: Тийм байна

Инжон дотроо “Яасан их юм горьдчихсон охин бэ” гэж бодно

Жиён: Цаашдаа эвтэй найртай сайхан амьдарна байх гэж найдаж байна

Инжон: Би ч гэсэн

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

ГиКванг: Хөөе хүлээж бай… Түрүүн яагаад муухай аашлаад байсан юм бэ

ХваЁнг: Хэн?

ГиКванг: Чи

ХваЁнг: Аан тэрийг тоох хэрэггүй ингэсээр байгаад сурчихсан юм. Нээрээ тэр хүнийг яаж олох вэ? хараал тайлагчыг

ГиКванг: Түрүүний охин.. түүнтэй их адилхан юм.

ХваЁнг: Хэн Жиён уу? чи яаж мэдэж байгаа юм бэ

ГиКванг: ГиЁнг миний зүүдэнд орж ирээд надад хараалыг тайлах хүн байгаа гэж хэлээд түүнийг харуулсан

ХваЁнг: Юу вэ? тэгээд чиний зүүдэнд итгээд тэнэг юм шиг хайсан болж байна уу? Яг хараал тайлагч байдаг юм уу?

ГиКванг: Байгаа гээд байхад. Чи зүүдэнд орж ирж хэлсэн гээд байхад

ХваЁнг: Би яахаараа чиний зүүдэнд ордог юм бэ мөрөөдөөд бай….

https://i1.wp.com/26.media.tumblr.com/tumblr_lk7aytQvOf1qe65h9o1_500.jpg

Дасум: Олчихлоо олчихлоо… 2-оо олчихлоо энэ байна зураг нь байна….

“Амьдрал бол домог” 4-р хэсэг

Дасум: Олчихлоо олчихлоо… 2-оо олчихлоо энэ байна зураг нь байна….

Хваёонг: харий харий өө мөн байна

Гикванг: би хэлсэн биз дээ мөн гэж чи тэнэг юм шиг зөрүүдлээд л байсан. Энэ охин ирсэн ш дэ нээрээ

Дасум: түрүүн энэ охин ирсэн гэж үү? Битгий элэг хатаачих энэ чинь үхээд бараг домог болох гэж байна за

Хваёонг: чи Тэмин-г мэднэ биз дээ. Тэр энэ охинтой балиар адилхан охин дагуулаад ирсэн. Өө Тэмин тэнд байна……………….Тэмин эээ

Тэмин: яасан бэ?

Хваёонг: чи түрүүний охинтой үерхэдэг юмуу?

Тэмин: хэн архичинтай юу? Би юу даа? Үгүй ээ………. хүрэм өө чамтай хэрэлдэж байгаад дугаарыг нь авхаа мартчихаж чи дандаа гай болох юмаа

Хваёонг: хэн нь гай бол доо

Гикванг: тэр охин бас нэг нэр хэлээд байсан хэн гэлээ аан Пак Суён. Тэр болхоор домог өөрчлөгч бид олчихлоо ингээд л удахгүй чамайг аваад очих нь

Хваёонг: хөөрцөн амьтан бэ? Мөрөөдөөд бай……

Тэмин: найз залуу чинь чамайг аваад явна гэнээ ххахахаха

Дасум: цохиоч

Тэмин Дасум 2 гар гараа цохиолцлоо

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Орой нь~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жиён: тэгээд нөгөө домгоо ярьж өг дөө

Суён: заза Жини чи ч ба сонсох уу?ГиЁнг Хвакванг 2-н домгийг

Жиён: Жини сонсчих л доо

Инжон: заза

Суён: дээр үед хайрт хоёр хосууд байсан. Гэтэл тэр 2т хараал хүрч нэг нь  замхран алга болсон тэр нь ГиЁнг нь харин дараа нь Хвакванг нь түүний нэрний эхний хэсгийг авч нэрээ өөрчилсөн. Гикванг гэж

Жиён: өө би өнөөдөр Гикванг гэдэг хүнтэй таарсан

Инжон: яасан гэнээ

Суён: Жини яасан бэ?

Инжон: яагаачгүй ээ зүгээр л сонин санагдаад

Жиён: тэр хэн ч билээ дээ хэрүүлчтэй хамт нэг музэй явсын тэнд байж байсан. Өөрийгөө танилцуулахдаа Гикванг гээд домог бас хараал тайлагч яриад байсан.

Инжон дотроо: арай тэр олчихсон юм байх даа

Жиён: гэхдээ яагаад ч юм би тэр Хваёонг-г хараад хайр нь бүтэлгүйтэх юм шиг санагдаад байсан

Инжон дотроо: Хваёонг Гикванг яаанаа тэр 2 бие биенээ олчихож хараал тайлагч домог өөрчлөгч хоёр нь арай энэ эгч дүү арай үгүй байлгүй дээ  би зургийг нь хархаас нь мэдэхгүй ш дээ яадаж байхад зургийг нь ордонд орхичихон буцхаас

Суён: тэгээд л тэр хайр нь хараалтай болсон. Дам яриагаар хараалыг тайлж домгийг өөрчлөгч 2 байдаг гэнэ лээ. Тэр нь бүүр эгч дүү 2

Жиён: яг та бид 2 шиг

Суён: яг зөв…..Жини унтах уу?

Инжон: та 2 ус уух уу? Би хийгээд ирий гээд усандаа унтуулдаг зүйл хийчлээ. Тэрийг уусан Пак эгч дүүс унтаад өгөв. Тэр хойгуур нь гэрийг нь онгичоод тэр 2-н зургийг нь аваад домог руугаа буцлаа

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жанжин: Хатантаан та энд юу хийж хүмүүний ертөнц рүү

Инжон: очсон бүхнийг олсон гэхдээ …………..зураг тэр 2 эгч дүүсийн зураг хаана байна

Жанжин: за одоохон хатантаан

Инжон харснаа : мөн байна мөн байна би олчихлоо

Жанжин: таний өмссөн хувцас чинь

Инжон: аан хүмүүс энийг өмсдөг гэнээ

Жанжин: за хатантаан би хүмүүний ертөнцийн хаалга нээж өгөе

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Маргааш өглөө нь Эгч дүүс сэрэв.

Суён: ёооё толгой

Жиён: хөөе Жиний ирж байна

Суён: гэхдээ энэ гэр чинь хөөе Жини хаачаад ирж байгаан

Инжон худлаагаасаа ухаан алдав. Сандарсан нөгөө 2 эмнэлэг явна.

Инжон нүдээрээ эмчийг урхидаад

Эмч: ослоос болсон байна. Түүний дураар байхгүй бол болохгүй нь дээ

Суён: ой санамжаа санах зүйл байдаг уу

Эмч: байж болноо

Жиён: заза аваад харьяаа хөөрхий амьтан

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дасум: үнэн гэж үү?

Гикванг: үнэн дээ. Тэр домогт ингэдэг юм чинь

Хваёонг: ёоох элэг хөших нь ээ

Гикванг: нээрээ дээ бас нэг ийм яриа байдын

Дасум: юу юу юу??

Гикванг: алга даахай туулай 2 бие биеэндээ хайртай болдог

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гэртээ ирээд~~~~>

Жиён: эгчээ өлсөөд байна хоол хоол

Суён: Жини чи ямар хоолонд дуртай юм

Жиён: ямар ч хоол хамаагүй биз дээ

Инжон: тиймээ

Жиён: гоймон

Суён: гоймон хамаагүй идвэл ходоод чинь өвдөнө болкуу

Жиён: шарсан загас

Суён: чи дандаа

Жиён: заза Тагтуритан

Суён: наадах чинь сайхан сонсогдож байна чи гараад ногоо аваад ир за

Жиён: заза Жини хамт гархуу

Инжон: үгүй ээ миний толгой жоохон өвдөөд худлаа хэлэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Taemin: хөөе ухаан муут

Jiyeon: бас л таарчихлаа яасан мундаг эрдэмтэн гуай

Taemin: дугаараа өгчих

Jiyeon: яасан би таалагдаад байна уу

Taemin: яасан хөөрцөн охин бэ?

Jiyeon: өө чи ч бас хөөрцөн банди вэ? Би өгөхгүй баяртай

Taemin: заза таалагдсаан дугаараа

Jiyeon: хүсвэл энд бүжиглээд ав

Taemin: бүжиглэвэл өгөх юмуу

Jiyeon: гэрийнхаа нууц дугаартай хамт

Taemin бүжиглэлээ.

-Одоо өгөх үү

Jiyeon бантаад: заза гээд өгөв

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон тэдний тухай бодно гэтэл яг нүд нь шулмынх шиг болцон байхад Суён түүнийг дуудлаа. Жини болж хувирсан Инжон түүнрүү хархад…………

“Амьдрал бол домог” 5-р хэсэг

Инжон тэдний тухай бодно гэтэл яг нүд нь шулмынх шиг болцон байхад Суён түүнийг дуудлаа. Жини болж хувирсан Инжон түүнрүү хархад

Суён: наад нүд чинь

 Инжон: би… миний толгой гээд дахин жүжиглэж эхлэв

Суён: наад нүд чинь яасан юм бэ?

Инжон: линз бил үү нэг юм сонирхоод зүүчихсэн чинь ийм болчихсон

Суён: Яах гэж тэгж байгаа юм бэ. Баларсан юм энэ өмнө нь кинонд хэрэглэж байсан юм киноны хэрэгслүүдийг далд хийчихсэн байсан түрүүн гэр бусниулагдаад гараад ирж л дээ.

Хаалга дугараад Жиён ороод ирэв.

Жиён: Аа галзуурлаа би одоо ямар тэнэг юмаа бодоод тэгээд хэлчихэж байгаа юм бэ… Тэнэг тэнэг тэнэг

Суён: Бас яасан бэ?

Жиён: Би ямар тэнэг юм бэ

Суён: За тэнэг болгож л лав өсгөөгүй шүү. Жаахандаа овоо ухаалаг л байсан

Жиён: Ааш… би сая нөгөө нэг тэнэг амьтантай таараад

Инжон: Ямар тэнэг амьтан

Жиён: Өө хэн билээ дээ. Тэмин байхаа

Суён: Дээрийн залуу юу

Жиён: Тийм ээ

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/07/jiyeon.jpg?w=300

Суён: Тэр яасан гэж тэгээд

Жиён: Хүн хоргоогоод дугаар асуугаад байсан юм тэгэхээр нь бүжиглэвэл дугаараа гэрийнхээ кодтой өгье гээд хэлчихсэн чинь. Тэр муу ичих нүүргүй матар бүжиглэж тэнэгтддэг юм даа. Арай ч дээ

Суён: Тэгээд өгчихсөн юм уу?

Жиён: Тэгэхгүй тэгээд яа юм бэ

Суён: Чиний дугаар яахав гэж бодоход тэр гэрийн код өгдөг нь яаж байгаа юм бэ…

Жиён: Би өгнө гэж бодоогүй ээ

Суён: Яадаж худлаа хэлэхгүй

Жиён: Өө би яагаад сэтгэсэнгүй вэ

Суён: Арай ч дээ би ийм ухаан муутай дүүтэй гэж үү

Инжон: Одоо нэгэнт өнгөрсөн юм чинь яахав дээ.

Харин дотроо “гэрийн код мэдчихсэн гэхээр өнөө маргаашгүй эднийг олчих юм байна шдээ. Ингэж болохгүй ээ болохгүй.” гэж бодно.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэмин: Хваёнг азарган тахиа

ХваЁнг: Би ямар эрэгтэй юм уу?

Тэмин: За за гүү минь

Хваёнг: Хөөш..

Дасум: Та 2 ямар гээчийн ядаргаатай юм бээ?

Тэмин: ХваЁнг: Чи дут

Дасум: Омо омо… зодох нь уу даа?

Хваёнг: яах гэж ирсэн юм бэ?

Тэмин: Би тэр Жиён-ы дугаарыг нь авчихсан. Гэрийнх нь код нь ч байгаа.

ГиКванг: Тэгвэл хурдан явцгаая

Хваёнг: Хөөе хөөе хүлээгээрэй… чи яах гэж байгаа юм бэ?

ГиКванг: Очиж хараалыг арилгуулья

Хваёнг: Чи очоод тэгээд юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? сайн байна уу? хараалаа арилгуулья гэх гэж байгаа юм уу?

ГиКванг: Тэгээд юу гэх юм бэ?

Хваёнг: Хэрвээ чи тэгэх юм бол нүүрлүүгээ гутал шидүүлээд л гарч ирнэ мэдэж байна уу

ГиКванг: Тэгээд яа гээд байгаа юм бэ?

ХваЁнг: Эхлээд утасаар ярья тэгээд уулзаж тайлбарлаад тэгээд больё

Тэмин: Хөөх манай өндгөн толгойт овоо хөөрхөн юм сэтгэчихдэг байна шд

Хваёнг: Ааш сайхан ааштай байхад дуугай л байгаарай чи

Тэмин: Ойлголоо атмаанаа.

ХваЁнг: яагаад гөлрөөд байгаа юм бэ

Тэмин: Яагаачгүй ээ залга залга гээд утасаа өглөө

ХваЁнг: Өөрөө ярихгүй юу гээд буцаагаад шидчихэв

Тэмин: Хөөе энэ чинь үнэтэй утас

ХваЁнг: Надад ч гэсэн байгаа

https://i2.wp.com/26.media.tumblr.com/tumblr_lgp6lexex01qf19umo1_500.jpg

Дасум: За хурдалаа хурдан залга ярьшигтай юмнууд чинь

Тэмин залгахаар боллоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жиён: Одоо яанаа залгаж байна

Суён: Аваад л яриач дээ

Жиён: Чадахгүй ээ

Суён: Тэгээд байвал би аваад ярьчихна шүү.

Жиён: Тэгж болохгүй утаснаас минь гараа ав.

http://bigtiara.files.wordpress.com/2012/07/fc36a8de86bb9e69ccbf1ac.jpg?w=622&h=373

Өмнө нь Суён Жиён-ы утасыг аваад өмнөөс нь баахан юм ярьчихсан. Тэгээд тэрнээс нь болоод Жиён нэг хэсэг найзуудынхаа царайг нь харж чадахгүй нуугдаж явсан

Жиён: Дээрийнх шиг юм болвол яах юм бэ

Суён: Тэгвэл өөрөө яриач

Жиён: Тэгнэ мэдэв үү?

Жиён: Байна уу?

Тэмин: Байна байна. Би тэмин байна.

Жиён: Таниж байна

Тэмин: Чамтай уулзаж болох уу? ярих юм байна

Жиён: Надад чамтай ярих юм байхгүй.. тасал

Тэмин: Байжы байжы битгий таслаарай

Жиён: Яах гэв?

Тэмин: Маш яаралтай… уулзах хэрэг байнаа. гээд уулзах цаг газраа товлолоо

Суён: Юу гэж байна

Жиён: Уулзаж ярьх хэрэг байна гэнээ

Инжон: Тэгээд уулзахаар болсон уу

Жиён: Тийм… гялс явчихаад ирье

Инжон дотроо “уулзаж юу ярих гэсэн юм бол.. арай нөгөө юмаа..” гэж бодно

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~/кафе-д/~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тэмин: Би энд байна.

Жиён: Яах гэсэн юм бэ

Тэмин: Байж байгаарай. өө би энд байна

Жиён: Бас хэнийгээ дуудаад байгаа юм бэ? гээд эргээд хартал ХваЁнг ГиКванг 2 байв

ХваЁнг: Сайн уу? бид нар чамтай ярих хэрэг байна. гээд бүгдийг ярьж өглөө

Жиён: Яа хөөе Тэмин чи намайг дооглоод байгаа юм уу? би ямар хүүхэд үү? энэ тэнэг үлгэрт чинь итгэнэ гэж бодоо юу

Хваёнг: үгүй ээ энэ үнэн шдээ

ГиКванг: Саяхан инжон-ыг явж байхыг хүн харсан байна лээ. чам дээр энэ хүн ирээгүй биз гээд Инжон-ы зургыг харууллаа

https://i1.wp.com/24.media.tumblr.com/tumblr_m698mex0RN1qbq9gho1_500.jpg

Жиён: Энэ чинь Жини байна шд

ГиКванг: Хэн гэнээ?

Жиён: Жини… тэр ой санамжаа алдчихсан гэсэн тэгээд түүнийг манай эгч олоод гэртээ авчирсан.

Хваёнг: Юу? Инжон яг мөн үү?

Жиён: Тийм ээ.

Гикванг: Одоо Инжон хаана байна?

Жиён: Гэрт эгчтэй хамт

ГиКванг: Юу танайх руу явцгаая эгчид чинь аюул тулгараад байна

Жиён: Юу?

Гикванг: Инжон та 2-ын хэн нь хараал тайлагч вэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд ч тэр та 2-ын хэн нь ч хараал тайлагч байсан та 2-ыг устгах болно. Хэдий чинээ хурдан устгана төдий чинээ домог үүрд Инжон-ы ноёрхолоор дуусах болно

Жиён: Арай ч дээ. гээд тэд гэр лүү нь яарлаа

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Жини чи мөхөөлдөс идэх үү

https://i2.wp.com/www.miniih.com/miniiblog/dreamgirls/files/soyeon-twitter-selca-soo-cute-t-ara-tiara-15232050-480-640.jpg

Инжон: Тэгье

Суён мөхөөлдөсөө авах гээд хөлдөөгчний өмнө зогсож байлаа

Инжон дотроо “Энэ 2-ын хэн нь хараалыг тайлж хэн нь домгийг өөрчлөх юм бол? хэн нь ч байсан одоо хамаагүй энэ 2-ыг 2-ууланг нь устгачихвал домог үүрд энэ хэвээрээ үлдэж би ноёрхох болно” гэж бодон Суён-ы ардаас сэмхэн очитол. Инжон-ы муу совин нь татна… тэр шидийнхээ хүчээр Жиён Гикванг-ыг олсон гэдгийг мэдээд Суён-ыг хороохоо больж алга болно.

Жиён гэртээ орж иртэл хэнч байнсангүй

Жиён: Эгчээ, Суён эгч… утас руу нь залгасан ч авсангүй

Жиён: Одоо яах вэ хаана ч алга таньдаг бүх хүн рүү нь залгалаа алга байна гэнэ

ГиКванг: Арай…

http://mongolianiu.files.wordpress.com/2012/05/gi-kwang-lee-kwang-gi-beast-b2st-28202390-343-604.jpg?w=609&h=1072

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~/Домогт/~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

И Жанжин: Хатантаан

Инжон: Алив түүнийг хурдан ав

И Жанжин: Энэ хэн бэ?

Инжон: Энэ бол нөгөө эгч дүүсийн нэг энэ домогийг өөрчлөгч нь үү? хараалыг тайлагч нь уу хурдан мэдээтэх.

И Жанжин: За

Инжон Суён-ыг ухаан алдуулаад домогт аваад ирсэн байв.

И Жанжин: Хатантаан

Инжон: За юу болсон

И Жанжин:Таньд баяр хүргье тэр домогийг өөрчлөгч байна

Инжон: Үнэн гэж үү?

И Жанжин:Тиймээ

https://i2.wp.com/24.media.tumblr.com/tumblr_m6mqiwTIp01rzfz6po1_500.png

Инжон: Ойлголоо түүнийг хаашаа ч зугтахааргүй хорьчих цаг нь болохоор домгийг өөрчлөх болно. Харин тэр дүү нь хэрэггүй тиймээс би түүний учирыг хурдан олохоос гээд хүмүүний ертөнц рүү буцлаа гэхдээ энэ удаад тэр зүсээ хувьлгав.

“Амьдрал бол домог” 6-р хэсэг

И Жанжин: Хатантаан

Инжон: Алив түүнийг хурдан ав

И Жанжин: Энэ хэн бэ?

Инжон: Энэ бол нөгөө эгч дүүсийн нэг энэ домогийг өөрчлөгч нь үү? хараалыг тайлаг нь уу хурдан мэдээтэх.

И Жанжин: За

Инжон Суён-ыг ухаан алдуулаад домогт аваад ирсэн байв.

И Жанжин: Хатантаан

Инжон: За юу болсон

И Жанжин:Таньд баяр хүргье тэр домогийг өөрчлөгч байна

Инжон: Үнэн гэж үү?

И Жанжин:Тиймээ

Инжон: Ойлголоо түүнийг хаашаа ч зугтахааргүй хорьчих цаг нь болохоор домгийг өөрчлөх болно. Харин тэр дүү нь хэрэггүй тиймээс би түүний учирыг хурдан олохоос гээд хүмүүний ертөнц рүү буцлаа гэхдээ энэ удаад тэр зүсээ хувьлгав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жиён: миний эгч ……………….би хэн нь эгч хэн нь юм бэ? Чи музэйд байхад хэлэхгүй яасан юм бэ?

Гикванг: миний буруу миний буруу

Хваёонг: чи одоо хэн руу уурлаад байгаан

Тэмин: Хваёонг-аа хэрэггүй ээ

Гикванг Жиёны хацранд хүрээд: чи хараалыг тайлагч эгч чинь домгийг өөрчлөгч байна. Домгийг өөрчлөг байхгүй бол хараал тайлагч хэн ч биш

Жиён: эгчээ эгч миний эгч хаана байна эгчээ гээд ухаан алдав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Суён: Жини энэ юу болоод

Инжон: би Жини бишээ тэр домогт гардаг Инжон чи хар л даа энд бүх л зүйл домогт гардаг шиг байна

Суён: чи яаж

Инжон: чи бол домог өөрчлөгч харин дүү чинь хараалыг тайлагч

Суён: чи би бишээ бид чамд итгэж байсан

Инжон: дүү чинь үхсэн

Суён: айн??

Инжон: Гикванг гэгч түүнийг чинь уулзхаар явахдаа алчихсан. Учир нь Жиён-ны хүч тэр ГиЁнг-г сэргээхэд хангалттай байсан учир (худлаа ярив.)

Суён: чи яаж

Инжон: би одоо явж чиний дүүг хороосон Гикванг-с өшөөг чинь авхаар явж байна

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хваёонг: тэгхээр одоо яах хэрэгтэй вэ?

Гикванг: ганц л арга бий.

Жиён: юу юм

Тэмин: Жиёныг хамгаалах арга

Гикванг: би Хваёонг болон хувирсан Гиёнгыг хайрлахгүй байх хэрвээ хайрлавал бид 2-н нэг нь замхран алга болно тэгвэл Жиён түүний эгч суллагдах ёстой гэхдээ би Хваёонгыг хайрлахгүй байж чадахгүй би түүний төлөө л энд ирсэн.

Тэмин: чиний хайрын төлөө олон хүн шархалах гээд байна ойлгож байна уу?

Дасум: тийм шүү чи зүгээр л хайрлахаа больчих

Жиён: хайрласан нь түүний буруу биш шүү дээ. Эгч бид 2 ингээд төрсөн нь ч тэрний буруу биш. Хийцгээе

Хваёонг: хэн нь тийм хараал хийдэг байна аа

Жиён: би яах ёстой вэ? гээд нулимсаа арчина. Харин танилцаад 2 ч хоноогүй Тэмин түүнийг тэврэнэ

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон Хёмин гэх охинийг хороож түүний биеийг ашиглалаа. Тэгээд тэр хэд дээр ирэв.

Инжон: нөгөө

Жиён: зайл

Инжон: айн???

Жиён: хэрвээ чи жинхэнэ Хёмин бол над дээр ирэх ёсгүй

Инжон: айн??

Жиён: чи миний эгчийг аваад ир гэв. Үүнийг гадарласан Гикванг Хёмины биед хувирсан Инжонтой тулалдав. Сүүлдээ Гикванг тулалдаа байж Жиён тулалдлаа.

Жиён шархадлаа харин Инжон алга болов.

Дасум: чи яаж

Жиён: мэдэхгүй ээ би шууд л түүнийг хараад хуурамч гэдгийг мэдсэн учир нь Хёмин бол миний эгчийн найз гэхдээ надад дургүй хэзээ ч над дээр ирэхгүй учир нь тэр намайг бага байхад хаяж байсан. Гэхдээ гээд түүнээс цус алдаж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон: Суён-аа уучлаарай би Гиквангийг хороож чадсангүй чи домгийг өөрчилж түүнийг домогт л хороож чадхаар боллоо уучлаарай гээд худлаа уйлав.

Суён: гар энэ шорон ч бай өрөө ч бай би ганцаараа баймаар байна гээд Жиёнтай өнгөрүүлсэн дурсамжаа бодож уйлна.

~Жиён: эгчээ энэ май зайрмаг гээд хамар дээр нь наав

Суён: энийг дээ~

~Жиён: эгчээ л дээ гижигдэхээ болиоч дээ

Суён: чи өөрөө эхэлж миний зохиолыг өөрчилсөн~

Суён: Жиён-аа миний дүү эгч дүүгээ яах ёстой вэ? Чи бид 2-н чадвар солигдож төрөхгүй яав аа? Эгч дүүдээ хорвоогийн хатуу хөтүүг туулуулахгүй гээд хичнээн хичээлээ ингэж ингээд үхэх байсан юм бол яах гэж миний дүү болсон юм бэ? гээд уйлав

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жиён: би уйлахгүй ээ гэхдээ одоо би яах ёстой вэ? Яах ёстойн бэ?

Тэмин түүнийг тэврээд: зүгээр дээ би байна би чамайг эгч шиг чинь орхиж явахгүй

~2 сарын дараа~

Энэ хугацаанд Гикванг Хваёонг 2 бие биедээ улам татагдсаар байгаа ажээ. Гэхдээ тэд нэг нэгнээ хайрлах тусам нэг замхрах тул хайрлаж чадахгүй байлаа. Харин Жиён Тэмин 2 сайхан харилцаатай байсан ч үерхэсэнгүй. Хваёонг тулааны эрдэмд суралцаж байлаа. Харин домогт Суён Инжоны төлөө зүтгэж домгийг хэрхэн утга төгөлдөр өөрчлөх өө Суён зохиолчийн мэргэлжлээрээ эхнээс нь бичиж байгаа ийнхүү нэг өдөр…………

За ингээд зургаадугаар хэсэг маань дууслаа. 7-р хэсгийг маань Sunny_Hyomin♥Soyeon маань оруулах болно. Нэг хүн 2 сэтгэгдэл бичнэ. Тэгээд 30-н сэтгэгдлийн дараа орох болноо.

35 thoughts on ““Life is legend” 1-6-р хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s