“Life Is Legend” 7-р хэсэг


Нэг юм хэлэхэд би нь энэ өгүүллэгийг ганцаараа үргэлжлүүлэхээр болж байна. За тэгээд өмнө нь бэлдсэн байсан хэсгээ хүргье

“Амьдрал бол домог” 7-р хэсэг

Жиён: би уйлахгүй ээ гэхдээ одоо би яах ёстой вэ? Яах ёстойн бэ?

Тэмин түүнийг тэврээд: зүгээр дээ би байна би чамайг эгч шиг чинь орхиж явахгүй

~2 сарын дараа~

Энэ хугацаанд Гикванг Хваёонг 2 бие биедээ улам татагдсаар байгаа ажээ. Гэхдээ тэд нэг нэгнээ хайрлах тусам нэг замхрах тул хайрлаж чадахгүй байлаа. Харин Жиён Тэмин 2 сайхан харилцаатай байсан ч үерхэсэнгүй. Хваёонг тулааны эрдэмд суралцаж байлаа. Харин домогт Суён Инжоны төлөө зүтгэж домгийг хэрхэн утга төгөлдөр өөрчлөх өө Суён зохиолчийн мэргэлжлээрэй эхнээс нь бичиж байгаа ийнхүү нэг өдөр…………

Жиён: Чи мэдэх үү?

Тэмин: Юуг?

Жиён: би эгчтэйгээ өдөржин шөнөжин муудалцаж бас хөгжилдөж бие биенийгээ чадаад л тэр үед бодох зүйлгүй үүрд мөнх хамтдаа байх юм шиг санасан. Ийм зүйл болно гэдгийг мэдсэн бол эгчийнхээ үгэнд нь орж байнга халамжилж ухаалаг сайн дүү нь байх байсан юм. Гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж эхэллээ.

https://i2.wp.com/farm3.static.flickr.com/2635/5818616814_6ee7e87a5e.jpg

Жиён: Нэг удаа би эгчийнхээ зохиолыг өөрчлөөд хаячихсан. Эгч минь найруулагчдаа зөндөө их загнуулсан хэрнээ надад тийм ч их уурлаагүй. Би үнэхээр тэнэг гунигт хайрын түүхийг нь орчин үеийн хошигнол болгоод -өө honey минь гээд л бас хайрын бороо гээд л.. /нулимс дуслуулж эхлэв/ гээд л би тэгээд өөрчилчихсөн. хэхэ /нулимсаа тэвчин худлаа инээнэ/  Тэр зохиол нь үнэхээр гайхалтай зохиол болсон байсан. Би тэнэг юм шиг түүнийг нь баллаад хаячихсан.. би л тэгсэн гээд уйлж эхэллээ

Тэмин Жиён-ыг тэврээд

Тэмин: Битгий уйлаа… бид эгчийг чинь олох болно

Жиён: Тийм гэж үү? олох болов уу

Тэмин: Тиймээ ололгүй яахав

Жиён: Хэрвээ эгчид минь ямар нэгэн юм болоод тэр үхчихсэн аль эсвэл ямар нэгэн муу зүйл тохиолдсон бол яанаа

Тэмин: Тийм зүйл болоогүй ээ. Чи хүчтэй байж эгчийгээ аврах хэрэгтэй.

Жиён: Чиний зөв. Би хүчтэй байх хэрэгтэй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Шөнө Жиён унтаж байв зүүдэнд нь Инжон орж ирнэ.

Инжон: Жиён-аа Жиён…

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/08/t-araeunjung.png?w=237

Жиён: Чи хэн бэ? Инжон уу? миний эгч хаана байна чи түүнийг яасан

Инжон: Эгч чинь үхсэн. Гэхдээ би биш харин Гикванг түүний амийг хороосон учир нь тэр чиний уур хэлэнг хүргэж миний эсрэг ашиглан хараалыг хурдан тайлахыг хүссэн

Жиён: Худлаа ярь, би наад худал үгсэнд чинь итгэнэ гэж бодоо юу?

Инжон: Өмнө нь би худлаа ярьсан гэхдээ энэ удаад үнэн би чамд бүгдийг харуулья

/Инжон Жиён-ы зүүдэн дотор ГиКванг Суён-ыг хэрхэн хороож байгааг харуулна/

Гикванг: Чиний хүч хэдий дүүгийнхээсээ илүү ч гэлээ хамгийн аюултай хүн бол чи.. чи Инжон-ы гарт орвол энэ бүхэн дуусах болно. Харин чи үхчихвэл. Дүү чинь хараалыг тайлаад л энэ бүхэн дуусна.

Суён: Чи яах гээд байнаа, миний дүү хаана байна

ГиКванг: Дүүдээ санаа зоволтгүй тэр аюулгүй байгаа. Мэдээж чи алга болчихвол бүх зүйлс зүгээр болно шүү дээ

Суён: Надад битгий ойрт… цаашаа бай.

Гикванг: Амгалан нойрсоорой гээд Суён-ыг алчихав.

Жиён: Ийм байх ёсгүй

Инжон: Чамд хэцүү байгааг мэдэж байна л даа гэсэн ч энэ бол үнэн

Жиён: Үгүй ээ энэ бол худлаа, чи миний эгчийг алсан уу?

Инжон: Гикванг алсан итгэхгүй байвал түүний өөрөөсөө салгахгүй үргэлж нандигнадаг цүнхийг нь үз тэнд чиний эгчийн хамгийн хайртай зүүлт нь байгаа… тэр үүнийг сүүлд чамд намайг түүнийг алсан болгож үзүүлэх гэж байсан юм.

Жиён: Тийм байх ёсгүй үгүй ээ гээд Жиён сэрчихэв. Маш их сандарч түгшсэн Жиён юу ч болсон Гикванг-ын цүнхийг үзлээ.

Үнэхээр Инжон-ы хэлсэнээр эгчийнх нь зүүлт байв.

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/08/tarasoyeoncuteselca.jpg?w=225

Жиён: Байж боломгүй юм.

Гикванг сэрээд

Гикванг: Өрөөнд юу хийж яваа юм бэ?

Жиён: Мм хэхэ зүүдэндээ босож яваад гээд өрөөнөөс нь хурдан гарав

Гикванг: Юу вэ? гээд буцаад унтчихав

Жиён гал тогооны өрөөндөө очоод ус уунгаа.

Жиён дотроо: одоо яах вэ? арай ч дээ. Гикванг яаж ингэж чадаж байнаа.

Хваёнг: өө чи энд юу хийж байгаан? унтахгүй яасан юм бэ

Жиён: Аан ус уух гээд л, харин чи

Хваёнг: Би ч гэсэн

Жиён: За за би унтлаа баяртай

Хваёнг: За сайхан амраарай

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон: Хаха бүх зүйл төлөвлөсөний дагуу болох шив… И жанжин

И Жанжин: За хатантаан

Инжон: Суён-ыг яаралтай дуудаж ир

И жанжин: за мэдлээ.

Инжон: Одоо тэгэхээр Гикванг-ыг хөнөөгөөд ХваЁнг-ыг хараалтай нь үүрд үлдээж мөнх бус өчүүхэн амьдралд нь хатааж хараал тайлагчыг ухаан муут эгчээр нь устгуулж би домгийг хүссэнээрээ өөрчлөх болно

Суён: Намайг дуудуулсан уу?

Инжон: Тийм ээ.. Суён-аа би сая нэг зүйл дууллаа

Суён: Юуг?

Инжон: Дүүгийн чинь тухай

Суён: Дүү минь амьд юм уу?

Инжон: Үгүй дээ. харин дүүг чинь хороосон Гикванг хар шидийн аргаар дүүтэй чинь адил хуурамч нэгнийг бүтээсэн байна. Чи түүнд хууртаж болохгүй шүү

Суён: Яаж тэгж чаддаг байнаа

Инжон: Тэр үнэхээр аймшигтай хүн… тэр ГиЁнг-аа л аварч байвал бас энэ домгийг эзэгнэж л байвал бусад нь яах нь хамаагүй. Үнэндээ домогоос ГиЁнг-ыг алга болоход ГиКванг над руу ирсэн би түүнд ухаангүй хайртай болсон байсан. Өдөр өдрөөр миний гоо үзэсгэлэнг биширсэн хүмүүс ихэсэж миний нэр хүнд домгийн улс гүрэн даяар тархсан. Харин Гикванг мартагдаж эхэлсэн тэгээд ГиКванг намайг хорлохыг хүсэж миний хундаганд хор хийсэн байсан тэр үед би мэдэлгүй Гикванг-ын хундагыг авч Гикванг миний хундагыг аван хорыг уусан. Миний андуурч авсаныг Гикванг мэдээгүй байсан учираас тэр хорыг уусан. Домог ингэж өгүүлдэг гэтэл хүмүүс та нарын яриагаар би Гиквангыг хороосон мэт болж би муу хүн байсан гэж хэлэгддэг.. Яагаад тэр вэ? би тийм зүйл хийгээгүй шд гээд худлаа жүжиглэж эхэллээ.

Суён: Бүгдийг ойлголоо, хамтдаа өшөөгөө авцгаая гээд Инжоныг тэвэрнэ

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/08/soyeonandeunjungmcmcountdown.png?w=300

Инжон: Юуны түрүүнд Жиён-ы хуурамч дүрийг устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр бидэнд гай болох болно.

Суён: Ойлголоо.

Инжон: Цаг нь болохоор бид тэднийг устгаж өшөөгөө авах болно. Тэр болтол тэсээрэй

Суён: Ойлголоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

_Өглөө_

Хваёнг: Бүгдэнд нь өглөөний мэнд

Тэмин: Хар өглөөгүүр яах гэж хашгичаад байгаа юм бэ?

Хваёнг: Босооч үд хүртэл ногоорох гээ юу?

Тэмин: Тэгсэн ч яадаг юм бэ?

ХваЁнг: Өө Жиён ирж байна

Тэмин: Хаана гээд босоод ирэв.

Хваёнг: өө өөр өрөө лүү орчихлоо. гээд яваад өгөв

Тэмин: эиш…

Хваёнг: Жиён гэхээр үхсэн байсан ч босоод ирэх байх шүү.

Жиён: Хэн тэр вэ?

Хваёнг: Бурхан минь цочих гэж…

Жиён: Хэн миний нэрийг сонсоод үхсэн байсан ч босоод ирнэ гэж

Хваёнг: Тэмин л байхгүй өөр хэн байхав дээ

Жиён: Яагаад…

Хваёнг: Сая босохгүй байхаар нь чамайг ирж байна гэсэн чинь шууд л босож ирээд чамайг хаана байна гээд хайж байна шд.

Жиён: Аан.. би өглөөний цай бэлдчихсэн хурдан очиж уугаарай

Хваёнг: тэгэлгүй яахав.

Жиён: Би Гикванг-ыг дуудья

Хваёнг: За.

Жиён Гикванг-ын өрөөнд ортол Гикванг байсангүй. Гэхдээ гаднаас орж ирээд

Гикванг: Чи миний өрөөнд юу хийж яваа юм бэ?

Жиён: Чамтай ярилцах гэсэн юм

Гикванг: Юуны талаар?

Жиён: чи үүнийг мэдэх үү? гээд нөгөө зүүлтээ гаргаж ирэхэд Гикванг булааж аваад

Гикванг: чи миний юмыг ухаа юу?

Жиён: Миний эгчийн зүүлт яагаад чамд байгаа юм бэ?

Гикванг: Юу? наадах чинь Гиёнг-ын зүүлт

Жиён: Битгий худлаа ярь.

/Үнэндээ энэ зүүлт Гиёнг-ынх байлаа. Инжон Жиён-ы зүүдэнд орж ирэхдээ түүнийг ховсдож орхисон байв. Тиймээс Жиён зүүлтийг эгчийнхээ зүүлт гэж харж байлаа./

Гикванг: Би яах гэж худлаа ярьна гэж

Жиён: Чи миний уур хилэнг хүргэж байгаад хараалыг тайлж Инжоныг устгахыг хүссэн биз дээ

Гикванг: Тиймээ хараалыг тайлж Инжон-ыг дийлэхийг хүсэж байна. Гэхдээ заавал чиний уур хилэнг хүргэх надад шаардлага байхгүй. Чи эндүүрээд байна

Жиён: Намайг хуурах гээ юу? Чи миний эгчийг алсан тйим биз дээ?

Гикванг: Юу яриад байгааг чинь ойлгох юм алга. Гэхдээ би эгчийн чинь үхсэн амьдыг нь ч мэдэхгүй байхад яаж алсан байх юм бэ?

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/08/250px-lee_gi_kwang.jpg?w=200

Энэ үед Хваёнг орж ирээд

Хваёнг: хөөе та 2 чинь юугаа хийцгээгээд байгаа юм бэ? Цайгаа уу

Жиён: За.. гээд гарав.

Хваёнг: Хөөш хөшөө минь хурдан гарж ирээрэй гээд явав.

_Бэлтгэлийн үеэр_

Хваёнг: Миний тулааны чадвар сайжраагүй байна гэж үү??

Гикванг: Сайжрахын хувьд бол сайжирсан л байна гэхдээ чамд анхаарал төвлөрөлт гэх зүйл алга

Хваёнг: Төвлөрөөд л байна шд

Гикванг: Тийм гэж үү?

Хваёнг: Тийм ээ

Гикванг: Тэгвэл элдээ барь шалгая

Хваёнг: Болж байна.

Хваёнг Гикванг 2 хэсэг тулалдлаа гэсэн ч Хваёнг-ын сурсан зэвсэгийн эрдэм Гикванг-ынхыг яахан гүйцэх билээ.

Гикванг Хваёнг-ын элдийг хол хаяж Хваёнг-ын хүзүүнд элдээ тулгаад

Гикванг: Тээр болоогүй л байна даа. гээд элдээ буулгав

Хваёнг: Чи мундаг юмаа. Гэхдээ зүгээр удахгүй би чамаас илүү болно

Гикванг: Тэгэх болтугай.

Хваёнг: Басаад байна уу?

Гикванг: Бассан ч юм алгалдаа

Хваёнг: Тэгээд?

Гикванг: Тэгээд

Хваёнг: Битгий үг давтаад бай

Гикванг: Битгий үг давтаад бай

Хваёнг: Хөөш

Гикванг: Хөөш

гээд Хваёнг руу алгуурхан ойртлоо

Хваёнг: Яа яа яах гээд байнаа цаашаа бай

Гикванг: Би ингэж болохгүй гэдгийг мэднэ гэхдээ би чамд хайртай гээд Хваёнг-ыг тэвэрлээ

Хваёнг-ын хацар нь улаа бутараад л явчихлаа. Тэгээд яаж ч чадахгүй тэврүүлээд л зогсов.

Гикванг: Юу гээч. Би энэ мөчийг маш удаан хүлээсэн бараг 100н жил

/Домогт хүмүүс хөгширдөггүй. Харин Гиёнг домгоос замхран алга болоод хүмүүний ертөнцөд мэндэлсэн гэхдээ хүмүүний амьдрал мөнх бус учир тэрээр одоогоор 2-дахь хүмүүний амьдралаараа амьдарч байгаа нь энэ/

Гикванг: Чи надад хайртай юу?

Хваёнг: Юу байж боломгүй юм.. гээд хэсэг дуугүй байсанаа

Хваёнг: Үнэндээ өнгөрсөн хугацаанд чамд их дасажээ… Би чамд сайн болчихсон юм шиг байна

https://i2.wp.com/static.allkpop.com/wp-content/uploads/2012/05/120518_hwayoung_selca2-460x690.jpg

гэж хэлж дуусаагүй байтал Гикванг үнсчихлээ. Ингээд тэр 2 улам дотно болсоор. Өдөр хоног өнгөрсөөр Хваёнг Гикванг 2 маань хайранд умбаж байлаа.

Харин Жиён Гикванг эгчийг нь алсан гэдэгт итгэн Гикванг-аас өшөө авахын тулд зэвсэгийн эрдэмийг хичээнгүйлэн суралцаж байв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Инжон: И жанжин одоо хөдлөх цаг нь болсон гэж бодож байна тийм үү

И жанжин: Тийм ээ. Суён ч гэсэн бэлэн болсон

Инжон: Сайн байна. та биднийг буцаахад бэлд

И Жанжин: ойлголоо

Инжон: Суёныг дууд

Зарц: За хатантаан

Инжон: Бид одоо хүмүүний ертөнц рүү буцацгаах болно

https://mongolianqueens.files.wordpress.com/2012/08/taraeunjungqueeninsoo252892529.jpg?w=200

За ингээд 7-р хэсэг маань дууслаа. Нэг хүн 2 сэтгэгдэл бичнэ. Тэгээд 30-н сэтгэгдлийн дараа 8-р хэсэг орох болноо.

34 thoughts on ““Life Is Legend” 7-р хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s