Монгол дахь анхны T-ARA FAN MEETING~


20120128_seoulbeats_t-ara1

За сайн байцгаана уу?🙂 Бүх Queens болон Kings-үүддээ энэ өдрийн мэнд хүргэе. 9-н сард Ти-ара боло Davichi, Speed, The Seeya нар Монголд маань ирэх гэж байгааг та бүхэн мэдэж байгаа байхаа. Үүнтэй холбогдуулан Монгол дахь анхны T-ARA FAN MEETING хийе гэж бодож байна. Энэхүү фен уулзалтаар ерөнхийдөө Ти-ара болон бусад хамтлагуудыг хэрхэн угтаж авах вэ? мөн Тоглолтын үеэр хэрэглэх гишүүдийн нэртэй самбар, зураг, сэвүүр, футболк гэх мэтийн зүйлсийн талаар ярьлцах юм. Мөн дан ганц Ти-ара фенүүд гэлтгүй Speed, Davichi, The Seeya-н фенүүд ирж хамтдаа зөвлөлдөж болно шүү дээ🙂

Анхнаас нь бүгд эмх замбараатай, эвтэй бас зохион байгуулалттай байж сайхан угтаж авч бас сайхан үдэж явуулья гэж бодож байна. Мөн ганцхан Queens болон Kings бидний биш эх орны маань нэр хамт явж байгаа шүү дээ. Бусад орны Queens болон Kings-үүдэд Монгол фенүүд ямар байдгийг харуулья. Тэднээс юугаараа ч дутах билээ дээ тийм ээ😀

Тэгээд бас анти фенүүдээс гуйх нэг гуйлт байнаа. Хэдийгээр та нар дургүй байж болох ч биднийг дэмжээд өгөөч гэж гуймаар байна. Магадгүй одоо та нарын дургүй хамтлаг ирж байж болох ч дараа нь та нарын дуртай хамтлаг ирж ч болно шүү дээ. Хамгийн гол нь бидний хэрхэн хүлээж авахаас л хамаарч цааш цаашидын уран бүтээлчид ирэх учир бүгдээрээ эвтэй байж, бие биедээ тус дэм больё. Дараа нь та нарын дуртай хамтлаг дуучид ирэх тэр үед Queens болон Kings бид хэзээд бэлэн байх болноо🙂

За тэгээд FAN MEETING маань ‘Beatles’-н хөшөөний хажууд болох ба элдэв янзын мөнгө төгрөгөөр нийлэхгүй ээ. Бүгд сайхан уулзаад танилцаж, ярьж хөөрөөд сайхан уур амьсгалтай уулзалт болгож болно шүү дээ🙂 Хамгийн гол нь уулзах өдөр 2-н янзын байна та нар саналаа өгөөч🙂 5-дахь хүртэл санал хураалгыг авья.

За тэгээд хамгийн сүүлд хэлэх зүйлс маань бол: Бүгд идэвхитэй оролцож хамтарч ажиллацгаая. Бас бусад блогынхон болон хүмүүсээ энэ мэдээг цааш тарааж тус болно уу гэж хүсмээр байна🙂 Бүгдэд нь баярлалаа😀

69 thoughts on “Монгол дахь анхны T-ARA FAN MEETING~

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s