T-ara fan өдөрлөгийн дэлгэрэнгүй


https://mongolianqueens.files.wordpress.com/2013/08/1cf62-t-ara-04.jpg?w=723&h=451

T-ara фенүүдийн өдөрлөг~
T-ara фенүүдийн өдөрлөг 9-сарын 7-ны өдөр буюу энэ хагас сайн өдөр Beatles-н хөшөөний урд болох бөгөөд уг өдөрлөгийн үеэр олон сонирхолтой уралдаан, тэмцээн болон азтанг шалгаруулах юм. Энэ өдөр тоглолтын 4 тасалбар авбал 1-г үнэгүй буюу аль ч үнийн тасалбар байсан хамаагүй нэг дор 4 тасалбар авахад 35000-н тасалбарыг бэлгэнд өгөх юм. Үүнээс гадна цаг бүрийн 35 минутанд 1 азтанг шалгаруулах ба мөн адил 35000-н тасалбараар шагнах юм. Явагдах уралдаан тэмцээний хувьд бол Speed, The Seeya, T-ara, Davichi нарын дууг “хэн сайн дуулах вэ?”, “хэн сайн бүжиглэх вэ?” мөн зурдаг, цаасаар юм хийдэг гээд хүүхдүүд нийлэн баг болон “бүтээлч ажил/fanart/” хийх бөгөөд тус бүр шалгарсан хүүхдүүдийг 9-сарын 20-ны өдөр болох “К-Поп одуудтай хийх talk show”-г үзэх эрхээр шагнах юм. Энэ нь хайртай хамтлаг дуучидаа хамгийн ойроос харах боломж юм. Энэ өдөрлөгт дан ганц T-ara фен гэлтгүй Speed, Davichi, The Seeya-н фенүүд хүрэлцэн ирэх боломжтой бөгөөд мөн бүх kpoper ирэхийг урьж байна. Өдөрлөг 11:00-18:00 хүртэл үргэлжлэх юм. Жич: Бүтээлч ажилд оролцох хүүхдүүд зургийн хэрэгсэл болон өнгийн цаас гэх мэт өөрсдийн хэрэглэх материалуудаа бэлдэж ирнэ үү.
Мөн тоглолтын үеэр 4 хамтлаг маань нийлж хамт дуу дуулах бөгөөд Монголын үзэгч фенүүдийнхээ сонсох дуртай нэгэн дууг хамтдаа дуулж сонирхуулах болсон. Дуртай дууныхаа нэрсийг санал болгоорой манайхаан. Жич: Солонгос дуу

Мартаснаас фенүүдийн зүгээс барих бэлгэнийхээ мөнгийг хэдээр тогтох вэ? 7000-с 10000-н хооронд бол яаж байна. Дан ганц Т-ara биш бусад 3н хамтлагийг марталгүй мөн адил бэлэг барих юм. За тэгээд санаа оноогоо хэлээрэй. Мөн хагас сайн өдөр уулзацгаая😀
/ Энэ мэдээллийг Speed, Davichi, The Seeya-н фен блог болон грүпүүд цааш нь тараана уу. Мөн найз нөхөддөө цааш нь тарааж хэлээрэй ^_^ /

8 thoughts on “T-ara fan өдөрлөгийн дэлгэрэнгүй

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s