[One Shot] Үргэлж инээ


One Shot бичхээр боллоо

Гол дүр нь Жиён болон Сэжүн “Speed”

“Өөрийгөө Жиён гэж бодоод уншвал илүү дээр байх”

 

Өдөр бүр ингэж суух хэцүү юм. Нэг л хүнийг бодож, нэг л хүнийг хүлээж, нэг л хүнийг хайрлах…. Энэ амьдрал юм гэж үү? Өдөр ирэх тусам чамайг холдож байгааг ойлгож байгаа ч эргээд ирэх юм шиг санагдан орой бүр хоёр хүний хоол хийж хүлээнэ. Хоол хөрөх үеэр л чамайг байхгүй гэдгийг дахин ухаарна би үнэхээр тэнэг хүн юм Пак Жиён гэдэг хүн үнэхээр ухаанаа алдсан бололтой.

-утас дугарах-

-“байна?”

-“Жиёнаа? Нөгөө газартаа хүрээд ир”

-“юу? ямар газар?”

-“мэдсээр байж”

-“ах бид хоёрын очдог газар уу??”

-“тийм ээ”

-“заза очлоо”

Царайгаа хартал яг л үхсэн хүн шиг царайтай юм зогсож байлаа. Нүүрээ их будахыг хүсээгүй болхоор зүгээр л угаагаад хөнгөхөн будаад л гарлаа. Гэрээс гарахад шууд л нүдэнд нулимс цийлэгнэж байлаа, өмнө нь үргэлж тэр хүнийг гарнаас хөтлөн гардаг байсан тэгтэл одоо тэр хүн хажууд минь алга…

Хөлөө чирэн явсаар арай гэж нөгөө газартаа ирлээ Инжон эгч ч алга тэр хүн ч алга… Сэжүн өөдгүй амьтан минь хурдан гарч ир!!! Битгий намайг ингэж зовоогоод бай!!!

-утас дугарах-

-“та хаана байнаа?”

-“удахгүй нэг хүн очих байх”

-“яадаг хүн?”

-“удахгүй мэднээ”

-“заза тасаллаа” гээд утсаа таслаад тэр хүнтэй хамт суудаг байсан сандал дээр очиж суухдаа дурсамжуудаа эргэн санаж эхэллээ

-“хөөе лдээ би ялсан шдээ”

“ах нь гоё юм авч өгнө шүү”

-“ийм муухай шд”

-“хайртай шүү”

“итгэхгүй байна”

-“итгүүлэх л болно доо” гэж хэлээд намайг тэр үед чангаас чанга тэврэн уруул дээр минь зөөлөн үнсээд надруу харан инээж билээ….

*******************

“хөөе хоол хийж өг гээд байхад”

“чадахгүй за? Пак Жиён миний бие Пак Сэжүн гэх хүний боол биш учраас тиймэрхүү юм хийж өгч чадахгүй болно”

-“энэ хүүхэд чин нээрээ хөөе чи ер нь хүний найз охин юм бол хоол хийж өгөх ёстой биздээ? Энд боол этр ямар хамаа байна?”

-“маш их хамаатай дэндүү хамаатай”

-“тэгвэл хамт хийх үү??”

-“нээрээ юу?” -баярлах-

-“мхмм би гоё хоол хийж чадахгүй ч бас муухай хоол хийдэггүй шүү”

тэгвэл хамт хийе” гээд би Сэжүн ахтай хамт хоолоо хийж эхэллээ

Би махаа хэрчиж ах бусдын хийв… Дэндүү жаргалтай байгаа болоод тэр үү хоол хийх дургүй би их дуртай мах хэрчиж байлаа ахын царайг харахад л өөдөөс нар туяагаа цацруулж байгаа мэт сайхан харагдаж оройны үдэш гарсан одод надруу гялалзаж байгаа мэт харагдаж байв.

-“хөөе надаа гараа авчихлаа шдээ ццц” 

“би зүгээр ээ хэхэ”

-“юу зүгээр гэж??”

-“зүгээр ээ үнэхээр зүгээр” гээд гараа татан аваад шархны лент хайж эхлэв даанч олдодгүй хмм хаанаас олох вэ?

“ахаа лент алга танд байгаа юу?”

-“тийм үү? би гараад аваад ирье”

-“хэрэггүй дээ зүгээр цусын тогтооход л болно”

“бохир орчихвол яах юм?”

-“заза ойлголоо тэгвэл гараад ирдээ”

-“байж байгаарай битгий гарч ирээрэй харанхуй байгаа шүү”

-“хэхэ ойлголоо” гээд гэртэй үлдээд зурагт үзэнгээ ахыг ирэхийн хүлээж сууж байсан…. Тэр үед хамт гарсан бол… Тэр үед тэр хүнийг гаргаагүй байсан бол тэр үед ахруу биш махруу харж байсан бол хэзээ ч тийм юм болохгүй байх байсан юм!!! Энэ бүхэн зөвхөн миний л буруу!!! Надад үлдээсэн сайхан дурсамж бүрийг нь санаж явхаас өөр хийх юм надад алга….

Арай гэж нулимсаа барин сэрүүн салхитай намрын орой тэнд сууж байхад яг л ах над дээр ирж байгаа юм шиг санагдаж байлаа. Учир нь тэр дэндүү хүйтэн хөндий юм шиг байсан гэвч үнэндээ дэндүү өөр!! Харагдаж байгаа байдал нь зүгээр л халхавч мэт л байсан түүний сэтгэл доторх нь дэндүү ТӨГС гайхалтай!!!

-“уучлаарай Пак Жиён мөн үү?”

“тийм ээ”

-“аан энийг танд дамжуулаарай гэсэн юм лдаа”

-“мхмм за баярлалаа” гээд жижиг хайрцагтай юмын авлаа тэгсэн нөгөө хүн явсангүй би юмаа задалмаар байсан ч тэр хүнийг явахгүй болхоор жоохон эвгүй байлаа

“уучлаарай та явахгүй юмуу?”

-“Инжон гэдэг хүн намайг онгойлгоод үзэх хүртэл нь битгий яваарай гэсэн юм”

-“зааз” гээд хайрцагтай юмын задлаад үзвэл Сэжүн ах бид хоёрын хамт авхуулсан зургууд болон хамтдаа хийж байсан цэцэгс байлаа… Үргэлж хийдэг байсан! Цэцэг хархаар өөрийн эрхгүй баярлаж бас гунигладаг байсан болхоор тэр үү хоёуулаа бусдыг үл тоон хамт байхдаа цаасаар цэцэг хийн цуглуулдаг байлаа… Бид нийт таван зууг хийсэн🙂

Тэгээд доош ухаад байж байтал гэнэт нэг захидал унав би аваад уншлаа

-“Жиёнаа, энэ миний чамд өгч буй хамгийн сүүлийн бэлэг! Хамгийн сүүлийх ч гэлээ хамгийн нандин нь байх гэж бодож байна. Энэ бүхэн чиний буруу биш шүү! Миний л анзаараггүй явсаных тийм болхоор битгий өөрийгөө буруутгаарай. Хайртай гэж олон удаа хэлж чадаагүйг минь уучлаарай үнэхээр хүссэн тэгэхдээ зориг минь хүрээгүй… Дандаа тоглоом шоглоом хийж байхдаа хэлдэг байсан ч бүгд чин сэтгэлийнх байсан юм шүү! Надад үлдээсэн дурсамж бүрийг санаж явах болно, үүрд! Удахгүй энэ хорвоогоос явах гэж байсан ч надаа хамаагүй ээ надад бурхан чам шиг үзэсгэлэнтэй дэндүү төгс эмэгтэйг заяасан учраас надад харамсах юм алга… Бас сүүлд нь гэж хэлэхэд … Намайг мартаад өөрт таалагдсан эрэгтэйгээ өөрийн болгож аваарай, энэ бол миний хамгийн сүүлийн хүсэлт бас гуйлт юм шүү! Хайрт Сэжүнээс” гэж арай ядан бичсэн хүний захидал байсан юм…Тэр эмнэлэгт ухаан санаагаа алдсан үедээ ийм юм бичсэн юм гэж үү? Дэндүү их өвдөлтийг мэдэрч байсан хэрнээ намайг мартаагүй байса гэж үү? Нулимс урссаар хажууд байгаа хүнээ ч харж чадхааргүй болтол нүд минь нулимсаар дүүрсэн байлаа.

-“та одоо даарлаа би таныг хүргэж өгье” гээд нөгөө танихгүй намайг түшэн босголоо, холдмоор байсан ч хажууд минь түшэх хүн дэндүү их хэрэгтэй байсан болхоор зүгээр л тэр хүнээр түшүүлэн гэртэй ирлээ.

-“ХАЙРТАЙ”

-“юу?”

-“тэр залуу танд дэндүү их хайртай байсан! Тийм болхоор одоо гуниглах хэрэггүй”

“тэгэхдээ тэр минь одоо байхгүй”

-“тийм байсан ч түүний сэтгэл үргэлж таны дэргэд байгаа бас таны түүнийг гэх хайр ч гэсэн байгаа учраас битгий гунигла үргэлж инээж яваарай”

-“……………”

-“заза баяртай” гэж хэлээд нөгөө залуу намайг орхиод явлаа

Би тэр хүний хэлснээр үргэлж инээж чадна гэж үү? Тэр хүн байхгүй байсан ч?…. гэнэт Сэжүний хэлж байсан үгс толгойнд орж ирэв

-“би байхгүй байсан ч миний сэтгэл үргэлж чиний дэргэд байж чамайг хайрлаж хамгаалах болно тийм болхоор гуниглаж болохгүй шүү”

“за”

-“хэлсэн шүү дараа нь гуниглах юм бол би чамайгдаа”

-“заза ойлголоо ахаа”

-“хөөрхөн шд за тэгвэл одоо инээ”

-“за”

-“инээхээрээ чи үргэлж хөөрхөн харагддаг тийм болхоор үргэлж инээж яваарай”

-“тийм ээ би үргэлж инээх болно яг ингэж”

-“тийм ээ ах нь ч гэсэн үргэлж инээх болно”

*****************

Тийм ээ Пак Жиён чи инээх ёстой!!! Сэжүн миний сэтгэлд миний дэргэд байгаа учраас үргэлж инээх хэрэгтэй🙂 Үргэлж инээ!!!

***************************************************************************************************

Үргэлж инээж яваарай🙂 юуч тохиолдсон та даваад л гарах болно😉

3 thoughts on “[One Shot] Үргэлж инээ

  1. хюмин аая ловэ юү says:

    ygd dandaa jiyeoniig gol dur bolgodog ym !!!!!!! oor hun bolgoj bolii shd
    oguulleg bhaar n orood unshih geheer l jiyeon dandaa gol dur boltson bdag soyeon qri ntr bj boldoggui ymuu !!!!!!!!!!!!!!!!!😦

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s