Happiness Key Төгсгөлийн хэсэг


……………………………………..Happiness Key 7-р хэсэг

Жиын:Жиён юу гэсэн нь чамд сонин биш байна уу?

Дунүн:Зүгээр хэлээчдээ

Жиын:Ашгүйдээ гэсэн

Дунүн гахан:Айн?

Жиын:Соёлгүй

Дунүн:За дугай л байгач..Ашгүйдээ гэсэн юмуу?Жэйбигээс салах гэж байгаадаа юу?

Жиын:Аанхан

Дунүн:Юун дажгүй юм? Тэгээд өөр юу гэсэн? Ямархуу байна гэж байна?

Жиын:Анхныхаа хичээлдээ явчихаад унтах гэж байна гэсэн.Хажуу талынх нь айл Солонгос хүн байдаг болохоор их гоё байна гэсэн.

Дунүн:Хөөе тэгээд Жиён хэнд хайртай юм дээ

Жиын:Хэнд ч биш

Дунүн:Худлаа ярь

Жиын:Мэдэхгүй ээ мэдэхгүй би Чанёл дээр очлоо

Дунүн:Заааз

…………………………………………….

Нар манддагаараа мандаж дахин нэгэн шинэ өглөө эхэллээ

Нөгөө л нэг сэрүүлэг дугарч Суён чихэвчээ зүүн гүйж эхлэв.30 минут гүйснй эцэст дэлгүүрээс идэх юм аван гэртээ орох гэтэл

Жиён:Эгчээ маргаашнаас хоёулаа цуг гүйж байя

Суён:Тэгьеээ тэгье

Жиён:Эгчээ манайд ороод ир би хоол хийсэн цуг идье

Суён:Вуав чи гоё амттай хийдэг үү?

Жиён:Найдаад хэрэггүй шүү хаха

Суён Жиён 2 хоол нам гүм идэж байлаа.Жиён:Эгчээ Жүнён та 2 ямар холботой юм?

Суён:Аишш дуугай хоолоо идээ

Жиён:Би  мэдмээр байна штэ

Суён:Зүгээр л нэг онгоцонд сууж хамт ирсэн.Ирчихээд тэр надаас ерөөсөө салахгүй байгаа юма..Бид 2 ерөөсөө ч үерхэх мүерхэх энээ тэрээ юм байхгүй

Жиён:Уун

Суён:Нээрэн Жиёнаа чи хуучин ямар амьдралтай хүүхэд байсан бэ?

Жиён:Ээжтэйгээ амьдардаг байсан.

Суён:Аав чин?

Жиён:Ээжийн хэлснээр бол намайг төрсний хэдхэн хоногийн дараа аав маань нас барчихсан гэсэн.Харин та?

Суён:Аав ээжтэйгээ сайхан өссөөн
Жиён:Мм

Суён:заза ажилдаа явлаа гүүдбая

Жиён:Би ч бас сургуульдаа явлаа.Цуг гаръя

Суён:Окээе

Тэр 2 явах замд Суён:Миний дүү мөн юм боловуу? Биш юм боловуу? Суёнаа чи хэзээ хүнтэй ийм нээлттэй болчихсон юм бэ

Суён ажил руугаа орох гэтэл Жүнён үүдэнд нь зогсчихоод:Би байсан болохоор чи өөрчлөгдсөн.

Суён:Юу яриад байгаа юм? Би одоо ажилтай ажлаасаа хоцормооргүй байна

Жүнён:Яагаад уулзахгүй гэсэн юм бэ?

Суён:Зүгээр л

Жүнён:Тиймээ би ч чамайг сайн мэдэхгүй чи ч намайг сайн мэдэхгүй.Гэхдээ хэдхэн хоногийн дотор чи намайг бүрэн өөртөө татаж чадсан хүн.Би чамтай уулзсан өдрөөс хойш шөнө болгон нэг зүүд зүүдэлдэг.Чи түнэр харанхуй агуйд унадаг.Хав харанхуй чамайг бүрхэн авч чи тэнд уусч байдаг.Гэхдээ нэг булангаас би гарч ирч хав харанхуй агуйг гэрэл гэгээтэй болгодог.Тэгээд чи надтай агуйгаас гардаг.Гэхдээ агуйгаас гарахдаа чи зөндөө олон зовлон бэрхшээлтэй учирдаг.Миний гарнаас тавьж буцаад уусах ч би чамайг татсаар л байдаг.

Суён дотроо:|Зүүдний үргэлжлэл ийм байхнээ| Зүгээр л нэг зүүд?

Жүнён:Суёнаа чи сэтгэлийн гүнээсээ наад үгнүүдээ гаргаагүй тэ? Энэ зүгээр л чи агуйгаас гарахд тулгарч буй саадуудын нэг гэж бодоод надад татагдаад яв л даа..Би чамаас харьцаагаа тасалж чадахгүй ээ

Суён:Чи ер нь хэн болчихоод ингээд байгаа юм? Тайван байлга..Би өчнөөн жил ингэж амьдарч болсон юм чинь яагаад цаашдаа ч гэсэн өөрийнхөөрөө амьдарч болохгүй юм? Заавал чиний тэнэг зүүдэнд захирагдаж чамд захирагдаж явахуу? Холд би ажилдаа ормоор байна

Жүнён:Орой гэрийн чинь үүдэнд байж байя.Баяртай

Суён:Тэнэг….хэрэггүй

Суён ч ажил дээрээ шилдэг нь байж байнга дарга нартаа магтуулж байлаа.Үнэхээр Суён Германд ирээд өөрчлөгдсөнүү? Тиймээ тэр өөрчлөгдчихсөн.

5 сарын дараа

Жиён:Юу? Юу? Та юу яриад байгаа юм бэ?

Суён:Чи миний дүү Энэ чиний ээжийн захидал

Жиён:Та эрүүл үү? Таныг мэднэ ээ..Ганцаардмал хэцүү амьдралаар өссөнийг чинь..Тэгж хэцүү байхад чин би ирсэн.Та Жүнхён бид 2 ирснээс хойш хуучны амьдралаа ор тас мартсан.Тэгээд л та намайг өөрийнхөө дүү гэж төсөөлчихөж..Үгүй дээ үгүй

Суён яриа таслан:Чи анх манайд орж ирэхдээ энийг унагаачихж байсан.Тэр үед чамтай сайн танилцаагүй байсан болохоор тэнэг мангар гэж бодох байх гэж эмээгээд хэлээгүй.Энэ чиний ээжийн бичиг мөн биздээ..Энэн дээрхи нууцлагдмал эгч чинь БИ.Итгэхгүй гэвэл ээжээсээ асуугаарай.

Жиён юу ч хэлэлгүй дуугай гэрээсээ гарлаа.Түүнтэй зрөн Жүнхён:Жиёнаа Суён байгаа биздээ

Жиён чимээгүй гэртээ орлоо.

Жүнхён:Харьцааны соёлгүй амьтад Жүнхён худлаа инээн Суёны хаалгыг тогштол

Суён:яах гэж ирээв?

Жүнхён:Юу яриад байгаа юм? Хоёулаа өнөөдөр болзоно гэсэн штэ

Суён:Дараа болъёоо

Жүнхён:Жиён та 2 яагаад байгаа юм -.- Баяртай явлаа

Суён:Уучлаарай дараа болъё

Жүнхён байнга л ингэж байх юм гэсэн харцтай гараад явчихав.

Хананы цаана л байгаа төрсөн эгч дүүс дотроо хар мянган зүйлс эргэцүүлэн бодно.Жиён эцэст нь ээжрүүгээ залгаж асуух гэтэл аль хэдийн Солонгост шөнийн 12 цаг болсныг хараад өглөө болонгуут залгахаар шийдлээ.

Жиён дотроо:Үнэн бол ээж ийм олон жил хэлчихгүй яасан юм бол? Ганцаардаж байна.Дунүн Жиын 2ыг санаж байна.Дунүн надад сайн боловуу? Тэгээд Жүнхён миний хадам ах юмуу?……………………Өлсөж байна гарч хоол идье.Уул нь өдийд өглөөнийхөө цайг Суён эгчтэй хамт иддэг юмсан:/

Жиён гаран дэлгүүрээс талх худалдаж аван идлээ.Нээрээ Жиён сургуульдаа нилээн дээгүүр жагссан.Одоо амралтаа дуусгаад сурагч солилцоогоор Америк руу явах гэж байгаа.Түүнд гоё байгаа ч хааяадаа Суён эгч, Жүнхён 2ыг санана гэдэг бодол нууцхан хадгалагдаж байгаа.Жиён хурдан Солонгост очихын тул 2-р курсынхаа хичээлийг давхар үзэн цөөхөн жил сурах гэж чармайн хичээж байгаа.

…Гутарч явсан Жүнхён гэрлүүгээ орохын даваан дээр хэсэг залуучууд хамаг юмыг нь дээрэмдээд үхэхээс наагуур болтол нь зодоод хаячихлаа.Маргаашийн шалгалтын ном дэвтэр, гар утас, хэтэвч бүгд байсан цүнхийг нь аваад явчихсан. Жүнхёнд амьдралгүй санагдан арай гэж босон гэрлүүгээ орох гэтэл түлхүүрээ хүртэл алдчихжээ..
Жүнхён дотроо:Тиймээ Суёнийх руу очъё.Намайг өвдсөн байгааг хараад нэг хэсэгтээ халамжилна /Үнэхээр дурлалдаа шатсан залуу шүү..Эмнэлэг,цагдаа биш Суёнийх руу/

Жүнхён хаалгыг нь тогштол Суён хаалгаа нээчихээд хамаг нүдээ том болгоод ухан алдчихсангүй.Суён:Хүүшээ,Жүнхёнаа яачихаавээ,,Алив ор гэж хэлэн Жүнхёнийг орон дээрээ хэвтүүлээд цэвэрлэж өглөө.

Суён:Юу болсон юм?Маргааш шалгалттай биздээ,,

Жүнхён:Байрны үүдэнд дээрэмдүүлчихсэн,харин тиймээ бүм юмаа аваад явчихсан маргаашийн шалгалтаа өгөхгүй бол 3 сар алдана.Бичиг баримт, утас, мөнгө, гэрийн түлхүүр юу ч байхгүй.

Суён:Цүцүцү тэгээд тэр маргаашийн шалгалтанд чинь бичиг баримт чинь хэрэгтэй юу? Гэгээн цагаан өдөр хүн дээрэмдээд ..Хаалгаа эвд

Жүнхён яриаг таслан:Чшш битгий их юм яриа ам чинь өвдчихнө гээд өөртөө ойртуулан уруул дээр нь үнслээ.

Суён чимээгүйхэн ичингүйрэн үнсүүлсээр гэнэт уруулаа аван гал тогооны өрөөлүүгээ орчихлоо.

……………………………………………..

Жиён:Яагаад ийм сонин амьдралтай төрчихвөө..Ээжийн ярьж байгааг..Юу вэ??? Юун тиймээ чи эгчтэй гэхдээ үхсэн наадах чин луйвар хийх гэж байна нтр мангартаад байх юм.Миний амьдрал нөгөө сериал кино шиг санагдах:/ Дунүн санаж байна.Яагаад ганцхан чи л холбоо барьдаггүй юм бэ….хэмээн маш олон бодолд автан хэвтэнэ.

…………………………

Ээж нь дотроо:Охин минь мэдэжээдээ..Гэхдээ юун шинэ өөр эгч вэ дээ,Харь оронд муу юм битгий л тохиолдоосой..Жиёнаа сайн сураад сайн хүн болоод эх орондоо ирээрэй

Тэдний амьдрал улиран одож жирийн л нэгэн өдрүүд өнгөрнө.Энэ хугацаанд олон зүйл болж эцэст нь..

Навчисийн цаагуур гялтагнах нарны гэрэл.Дөнгөж нахиалж зулзаган цэцэгс..Өнөөдөр бол Жиёний төгсөлтийн шалгалтын өдөр.

Жиён:Эгчээ явлаа 11ээс эхлээд 3т дуусна.Залбираарай та ч бас ажлаа сайн хүлээлгэж өгөөрэй ^_^

Суён:За би ээжид бас хэлнэ ээ..Хичээгэрэй

Манай Ён эгч дүүс 4 жил болохдоо өдөр бүр нэг л үгээ хэлсээр 2 тийшээ салан явдаг нь тэдний хувьд жам ёс болжээ.

Харин манай Суёний баатар Жүнхён маань аль хэдийн төгсөөд Солонгосруугаа яваад хайрт гүнж Суёнийгаа хүлээж байгаа.

Жиёний хувьд шалгалт тийм ч хэцүү санагдсангүй.Суён Сохён 2оос өчнөөн туслалцаа авсан болохоор амархан санагдаж байлаа.Жиён шалгалтнаасаа гарч ирээд Суёнруу залгачихаад Дунүн Жиын Ээжрүүгээ дарааллуулаад ярих нь тэр.

Жиён:Хайр шалгалтаа өгчихсөн шүү аягүй сайн өгсөн.Одоо хэдхэн хоногийн дараа бараг очлоо штэ..Хариугаа хараад төгсөлтийн гэрчилгээ хамаг юмаа аваал Солонгосруугаа явлаа

Дунүн:Санаж байна шүү чамайг чи өчигдөр авсан өөрийхөө зургийг явуул л даа Харъя

Жиён:14 хоногийн дараа харах гэж байж..Заза би эгчтэйгээ хоолонд орох гэж байгаа Баяртай хайртай шүү :*

Суён Жиён 2 ажлаа жин тан болгочихоод өдөржин явсны эцэст сунаж үхэх гэж байгаа хүмүүс гэр гэртээ орон унтахаар хэвтлээ.

Суён өдрийн тэмдэглэлдээ:Сайнуу? Чамайг хөтлөөд 7 гаруй жил болжээ.Над шиг хөгширчихөөд өдрийн тэмдэглэл бичдэг хүн байдаг боловуу хэхэ? Чи намайг анзаарсан бол би өдөр болгон бичихдээ илүү аз жаргалтай болдог байж ^_^ Миний амьдралд аз жаргал гэж юубайдгийг мэдрүүлсэн хүмүүс гараад ирчихжээ..Чамаас өөр хэн ч үгүй би их өөрчлөгдөж шүү тиймээ? Би гэр бүл найз нөхөдтэй болж аз жаргалынхаа замыг аль хэдийн олчихсон гэжүү? ^_^ Өдрөөс өдөрт тэр зүүдэнд минь гэрэл нэмэгдэж цоожтой хаалга руу ойртоно.Эцэст нь цоожтой хаалган дээр ирэхэд Аз Жаргалын Замд Тавтай Морил гэсэн байсан шүү :3🙂 …Тиймээ чиний бодож байгаа шиг би аль хэдийн аз жаргал гэдэг зүйлд хөл тавьчихсан юм байна.АЗ ЖАРГАЛЫН ЗАМД ТАВТАЙ МОРИЛ

Алдаа дутагдал ихтэй,ямар ч өвөрмөц сонирхолтой зүйл байгаагүй ч уншдаг байсанд баярлалаа.Цаашдаа сайн өгүүллэг бичихийг хичээх болно оо..Баярлалаа🙂😀

 

 

 

 

 

 

7 thoughts on “Happiness Key Төгсгөлийн хэсэг

  1. soyeon_hyomin says:

    үнэхээр гайхалтай……………… миний уншсан хамгйн гё өгүүллэг бна, бас суён ыг гол дүрээ болгосонд их баярлалаа суён ыг гол дүрээ болгосон өгүүллэг их цөөхөн байдаг шүү дээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s