/Хэсэг 1,2/ Eunjung-ны BNT News Pictorial-д өгсөн ярилцлага+Зураг


image

Ярилцлагыг 3 хэсэг хуваасан бөгөөд, одоохондоо би эхний 2 хэсгийг нь л оруулахаар шийдлээ.

Үргэлж л ярианы бай болдог хамтлаг болох Тиара.Тэдний дундаас телевизийн шоу үйл ажиллагаанд их өртдөг гишүүн болох Хахм Өнжон.BNT News Pictorial-ын зураг авалтынх дундуур түүнтэй уулзлаа.



Тиарагын гишүүн адил гэрлийн дор үргэлж үзэсгэлэнтэй байдаг тэрээр ойрын үед маш олон хов живны төв болоод байсан билээ. Тэрээр уйлсан боловч бас инээж сэтгэлийн хөдөлгөөнөө хэзээ ч хэтрүүлж байгаагүй юм
Багаасаа энтэртаймэнтийн ертөнцөд хөл тавьж сэтгэлийн тэнхээгээрээ чадвар хуримтлуулсан болоод ч тэр үү мэргэжлийн харьцаа байдалтай нь харагдсан.Тиара хамтлагын гишүүн Хахм Өнжон гэх хүнийг  жүжиглэж байхад нь ч телевизийн шоунууд дээр ч өөр маш олон өөр зүйлс дээр ч их харж байсан ч илэн далангуй яриаг нь сонсох боломж тэр бүр олддоггүй. Тиймээс бидэнд түүнтэй нэгэн энгийн хүний хувиар нь ч тэр бүсгүй хүнийх нь ч хувиар тэр уулзаж ярилцах боломж олдсон юм.

ХЭСЭГ 1 Хам Өнжон.
Одоогоор хэрхэн амьдарч байгаагаа сонирхуулаач.

image

Өмнө жил бид үйл ажиллаагуудаа дуусгасан. Би одоо үнэхээр өөрөөрөө амьдарч байна. Зүгээр л амралт. Дасгал хийж,ном уншиж, гадуур тоглолт үзүүлбэр үзэж, гэр бүлтэйгээ зугаалах зэрэг өмнө нь амьдралдаа хийхийг оролдож байгаагүй зүйлсээ нэг нэгээр хийхийг оролдож байна “Зогссонийхоо дараа л харж болох зүйлс” алга уу? Би нэлээд их зүйлсийг мэдэрч ойлгоод байгаа.

Та үнэхээр амралтгүй гүйж байсан. Тв дэлгэцэн дээр маш олон төрлийн үйл ажиллагаанд оролцож гайхалтай завгүй байдаг байсан.

image

Эхлээд,маш олон боломж гарч ирч байсанд их талархсан. Намайг халамилж боломж олгож байсан хүмүүс байснаар л надад маш олон боломжууд гарч ирдэг.Бас Бага насны минь үйл ажиллагаанууд үүнд их тусалсан.Залуу байхаасаа л CF, кино,драм эсвэл өөр ямар нэгэн зүйлтэй тулгарч байсан нь, шинэ орчинд авьяас чадвараа хөгжүүлэхэд түлхэц болдог.Иймээс л би ингэж үр бүтээлтэй явж чадсан.

Хамгийн дурсамжтай ажил?

image

Хатан Инсү” үнэхээр их дурсамжтай. Олон ахмад жүжигчид багш нартайгаа хамтарч ажиллах боломжтой болсон.Энэ бол хаанаас ч олшгүй сурах орчин байсан. Олон шинэ зүйлийг сурч мэдэх боломж гарснаас гадна,түүхийн төрлийн кинонд тоглож чадвараа турших болсондоо баяртай байсан.Би хамбуг өмсөх үнэхээр дуртай. 

Жүжиглэх vs Хөгжим

image

Миний хувьд,жүжиглэлт хөгжим 2 бол бүхэл зүйл.Жүжиглэж байхдаа дуу ёонсох нь сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхэд минь тусалдаг. Энэ 2 бие биентэйгээ хосолдог зүйл болохоор нэгийг нь сонгох үнэхээр боломжгүй.Би хоёуланд яг ижилхэн дуртай.Ирээдүйд надад боломж байвал би хоёуланг нь хийх болно.Тийм аз байвал шүү дээ

Хамгийн том чадвар чинь юу вэ?

image

Эргэн тойронд байгаа хүмүүс маань миний чадвар бол өөдрөг үзэл,нөхөрсөг байдал чинь гэцгээдэг. Үүгээрээ бахархадаг,бас би тийм ч нууцлаг хүн биш.Би үнэхээр эмэгтэйлэг бас эмзэг. Миний бодлоор,миний хүч бол юу ч тохиолдсон ямар ч зүйлтэй тулгарсан зохицуулж ойлгож чаддаг л байх. Жинхэнэ байдлыг няцаалгүй хүлээж авбал, орчин тойрноо дийлж хүчтэйгээр өсч чадна. Өөдрөг,хөгжилтэй,аз жаргалтай.Жинхэнэ амьдрал дээрээ, би үнэхээр эмэгтэйлэг,хүмүүс намайг Тиарагын Өнжон бол чадалтай хүчирхэг рэппэр гэж боддог.Тийм бодол их байдаг ч,боломж гарвал хүмүүсд өөрийгөө эмэгтэйлэг гэдгээ харуулах байх, миний бяцхан өхөөрдөм тал. Ямар ч байсан би бүгдийг намайг ойлго гэж хүчлэхгүй ээ дургү байдлаар өөрчлөөсэй гэж хүсэхгүй байна.Би урсаж байгаа ус шиг байгалиараа байж,Хам Өнжон-ыг өөр байдлаар харуулмаар байна.

Хам Өнжон гэхээр л богинохон үс санаанд ордог.

image

ТТL-ээс эхлэжд богинохон үстэй болсон шиг санагдаж байна.Яагаад гэвэл би богинохон үсэнд дурлачихсан байсан,бас би ургуулах гэж оролдож байсан ч үргэлж л бүтэлгүйтдэг.Дунд зэрэг л урт ургуулдаг учир нь миний оюун ухаан хөөрхөн харагдахыг хүсдэг болохоор үргэлж тайрчихдаг.Мөн, Үсний засалтыг өөрчлөхөөс айсан гэж болно.Олон хүмүүс Тиарагын богино үст найз минь гэсэн бодолтой байдаг болохоор сонголтгүйгээр бас тайрчихдаг. Тийм байсан ч,би нууцаар үснийхээ зарим нэг хэсгийг өөрчилөхийг хичээдэг,тэд илрүүлдэггүй (инээв).

 

image

Хэсэг 2- Хайр
Нэг мэдэхэд, аль хэдийнээ 26 настай болсон байна. Энэ нь чи одоо амралтын өдрүүдээр ч юм уу болзоонд явахыг үнэхээр их хүсдэг юм шиг санагдуулж байна.
Би залуу байхдаа,надаас хэн нэгэн асуувал шууд л уулзахаар явдаг байсан.Гэхдээ энтэртаймэнтэд харьяалагдаад ийм их хугацааны дараа одоо л илүү болгоомжтой байх болсон.

image

Хайрлаж дурлана гэдэг нь миний бодлоор нэг бодлын туршлага сууна гэсэн үг юм шиг.Ийнхүү амьдрах явцдаа,би өөрийн гэсэн амьдралын хэв маяг ач холбогдолтой болж,хэн нэгэнтэй уулзаж,олон ижил төсөөтэй зүйлсээ мэдэж,хайраа олж байж романтик харилцааг бий болгож чадна.Хосууд бие биенийхээ харилцаанд зориулж сэтгэл хөдлөлөө ихээр илэрхийлж зохицуулж байх хэрэгтэй. Бас иймэрхүү зүйл илрэх ёстой болохоор би болгоомжтойгоор албан ёсоор үерхмээр байна. Ганцаардсанаасаа болж  үерхэх дургүй.

image

Нээлттэй VS Hууцаар үерхэлт
Би нууцаар үерхэхийг илүүд үздэг. Магадгүй энэ бидэнд илүү амар байх.Тийм байсан ч бид бие биенээ бүрэн гүйцэд мэдсэн цагт нуугаад байх шаардлагагүй байх.Хэрвээ нээлттэй үерхээд эхэлвэл үүрэг хариуцлага их болж ирнэ шүү дээ.
Би гэрлэхээр болвол олон нийтэд мэдэгдэх болно оо.

image

Чи өмнө нь олон эрэгтэй одуудтай хамтарч ажиллаж байсан.Сонирхдог хүн байдаг болов уу гэдгийг сонирхох гэсэн юм.
Миний сонирхдог хүн бол хайхрамжтай,хүн ойлгож чаддаг бас.шог ч ,найз бүсгүйгээ хамгаалж чаддаг нэгэн.Надаас насаар ах хүнд дуртай. Хүндлэлтэй хүндлүүлмээр эрэгтэй хүнд бас их дуртай.Харагдах байдал уу? Энэ тийм ч чухал юм шиг санагдахгүй байна.Хувьдаа миний сонирхдог хүнтэй ижил хүмүүсийг дурьдвал,жүжигчин Ким Сүхён болон Ок Тэкён юм байна.Тэд бүгд хувь хувьдаа өөрийн гэсэн үнэлэмжтэй. Хувьдаа ямар нэгэн ажил хийхдээ хичээл зүтгэл гаргадаг,зураг авалтандаа үнэхээр их хайхрамжтай.Тэдэнтэй ажилаар уулздаг,гэхдээ тэд бол миний сэтгэл алдрахгүй төрлийн залуус. Хамтрагч,хамтран ажиллагчийн хувиар л хандаж харьцдаг.Сонирхдог залуусынхаа талаар өмнө дурьдаж байсан юм байна.Дулаахан төлөв байдалтай эр хүн яг л Пак Хэ Ил,Юү Жи Тэ шиг. Одоогоор би ухаалаг бодлоготой нэгнийг хайж байгаа.яг л Сон СиКён шиг.

/Хэсэг 3 буюу үргэлжлэл бий. Хэсэг сэтгэгдлийн дараа оруулна./

5 thoughts on “/Хэсэг 1,2/ Eunjung-ны BNT News Pictorial-д өгсөн ярилцлага+Зураг

    • Namun T-Queen says:

      tegehgui bhoo гэж🙂 тэгэж ч болно шүү дээ.одоо хэдтэй билээдээ.хайрлаж дурлаж,үерхэхийг хүсч эхлэх л нас. Тиймээс бас байхгүй гэдэгт итгэлтэй байх нь дэмий2🙂 Жиёон нтр бол одоо мэдээж нас бага . . . Үүнии талаар нь хүсэх нь Өнжоноос маань бага түвшинд байгаа🙂

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s