Eunjung Instyle сэтгүүлд+Ярилцлага


Eunjung Instyle сэтгүүлд дасгалжуулагч болох Пак Хүн Ёон’-тойгоо хамт. Түүний гэнэтийн өөрчлөлтийг харуулсан зураг болон ярилцлагыг хүргэе.

image


Бид Тиара хамтлагын гишүүд 9 сарынхаа эргэн ирэлтэндээ сайн бэлдэж байгааг мэдэх бөгөөд тэдний нэг Eunjung-ийг хэрхэн бэлтгэснийг мэдэх гэж байна.
Түүний болон түүний дасгалжуулагч,Пак Хүн Ёоны Instyle сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь уншицгаая.

Тиара Eunjung-ыг хараагүй уджээ,харин өмнөхөөсөө нэг л өөр харагдаж байх чинь! Тэрээр 9кг жин хассан бөгөөд түүний булчинг энэ зурагнаас харж болох юм.”Энэ бүхэн дасгалжуулагч Пак Хүн Ёон байхгүй байсан бол бүтэхгүй байх байсан” Хэцүү цагыг хамт өнгөрүүлсэн 2 хүн дотносдог.

Энэ нь та 2 ч бас дотно болсон гэсэн үгүү?
Пак Хүн Ёон: Тэр нэг ч өдрийг алгасалгүй ирж дасгалж хийж байсан. Эхэндээ би түүнийг алдартай л юм чинь нэг тиймэрхүү зан байгаа байх гэж бодсон ч тэр надад эхэндээ чөлөөтэй,харьцахад хялбар дотно санагдсан. Бид цаанаасаа л хэзээдээ тийм их дотно болсон нь мэдэгдэхээргүй дотно болчихсон байсан.

image

Та өмнө нь ч бас их гуалиг биетэй байсан шүүдээ,тэгсэн ч яагаад ийм хурдтай жингээ хасахаар шийдсэн юм бэ?
Eunjung: Олон үйл ажмллагаанд удаан оролцоод ч тэр үү,би миний эрч хүч хурдацтай багасаж байгааг мэдэрсэн. Тиймээс л, дасгал хийж эхэлснээс гадна Hyomin,Jiyeon шиг гоё биетэй болохоор шуналтай сэтгэлээр илүү гоё болох гэж эхэлсэн.

Бидэнд яаж хассан аргаасаа онцгойлж хуваалцвал?
Eunjung: Биеийн дээд хэсгээрээ булчин бий болгох биеийн дасгал хийсэн. Доод хэсгийн булчин дээрээ ч бас хичээсэн. Мөн бэлтгэл,аэробикийн дасгалийн хажуугаараа биеийн илүүдэл жингээ хасахад төвлөрсөн. Хүн бүрт дээд доод биений хэсэгтээ булчин өөхний харьцаа нь өөр өөр байдаг тиймээс юун дээр тулгуурлаж ямар дасгал  хийх нь чухал. Энэ хоёрыг ёс журмаар нь  тэнцвэртэй байлгаж гоё сайхан бие бүтээх хэрэгтэй.

image

Бэлтгэл хийхийн хамгийн хэцүү зүйл нь? Ядарч байсан уу?
Eunjung: Элдэв хэлбэрийн хөдөлгөөнүүдийг амралтгүй хийхээр их ядрааж байсан.Гэхдээ тэр хөдөлгөөнүүд бүгд миний биеийн хэсэг болгонд үр ашигаа өгч байсан. Богино хугацаанд гайхалтай үр дүн бүтээж чадсан.

Биеийн хэлбэрээ хадгалахын тулд дасгал хийх,жин барихаас өөр нэг нууц аргыг хэлвэл?
Eunjung: Би тураах бүтээгдэхүүнд үнэхээр дуртай. Biotherm Celluli Laser Bikini Code-ыг хэрэглэж байгаа бас Clarins Body Lift-ийн бүтээгдэхүүнээс хэдийг нь хэрэглэчихээд байгаа.

Бид удахгүй Тиараг 9 сард эргэн ирэлтээ хийх гэж байгаа гэдгийг сонссон.
Eunjung: Тийм ээ. Тиймээс л би долоон хоног дасгалжуулагчтай бэлтгэл хийсэн юм. Жингээ барихдаа сайн анхаарч байгаа. Эргэн ирэлтээ хийчихээд Жим-дээ явж чадахгүй байсан ч сурсан дасгалуудаа биеийн хэлбэрээ хадгалахын тулд хийж байх болно.

Пак Хүн Ёон: Ганцаараа маш олон дасгалыг булчингаа барихын тулд хийж болно. Тиймээс чамайг цаашдаа ч хичээнэ гэдэгт чинь итгэж байна.

image

5 thoughts on “Eunjung Instyle сэтгүүлд+Ярилцлага

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s