Eunjung “Би T-ARA гэсэн нэрийн дор маш урт хугацааны турш баймаар байна.”


T-ARA Eunjung буюу ELSIE гэх нэрээр соло дэбүт хийн гарч ирсэн түүний THE FACT-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
download (1)

Түүний ярилцлагыг цааш орж уншина уу.Т-ARA өөрчлөгдсөн болов уу? Түүний соло нэрийг хэн өгсөн? Хуучин цуу ярианы дараа ямар болсон? гэх мэтчилэн олон зүйлийг мэдэж авах байх.

T-ARA-гаас Жиён Хюмины дараа 3дахь соло гаргаж буй гишүүн Eunjung.Тэрээр ELSIE гэх нэрээр I’m GOOD дуугаараа гарч ирсэн билээ. Түүнтэй Сам-Чон-дон-д байрлах кафенд ярилцлага хийсэн юм. Түүнээс соло дуу гаргах ямар байна гэж асуухад дуу маань ганцаараа байх тохиромжтой байна гэж байгаа ч эсрэгээрээ байна гэж хэлээд инээмсэглэн хэлсэн юм.
Хэн анх ELSIE гэх нэрийг санаачилсан бэ
“Манай энтэртаймэнтийн захирал Ким Куан Сү санаачилсан.Үнэндээ,бүгд л энэ нэрийг шоолж байсан /инээв/. Үзэсгэлэнтэй бүхнийг шингээсэн нэр бөгөөд үүнд итгэлтэй,идэвхтэй,хөгжилтэй гэх зэрэг утга ч орж байгаа.Өөрийнхөө нэрээр гарч ирэх нь дуугаа сурталчилахад илүү дээр байсан ч гэсэн нэр гэхээсээ илүү гаргасан дуу минь түрүүнд байгаасай гэж хүссэн юм. Олон хүн намайг гэдгийг мэдээд анзаарчихсан байсныг эс тооцвол нууцлагдмал имижтэй байх байсан.”
69532
• T-ARA-д байх үеийн дүр төрхөөс өөрчлөгдсөн харагдсан.

“Хамтлагын гишүүн мөн соло дуучин байх аль алийг нь өөр өөр өнгө төрхтэй байлгахыг хүссэн юм л даа.Үсээ урт ургуулж,эмэгтэйлэг хувцас өмсөж эхэлсэн.T-ARA-д байхад эрэгтэйлэг дүр төрхтэй байсан шүү дээ.Дуу маань рэтро гэхээсээ илүү дур булаам төрлийн байсан болохоор яаж тайзан дээр ийм дүр төрх гаргана аа гэж санаа зовж байсан.Гэсэн хэдий ч миний бодсоноос илүү хүн үүнийг тачаангуй /тайзан дээр/ байсан гэж хэлсэн учраас их баяртай байгаа.Бүжгийн хөдөлгөөн дууны маань уур амьсгалтай сайн зохицсон байна уу?”

65
• Ки-У /Спийд хамтлагын шинэ гишүүн Сүнри/-тай хамтран хосолсон байсан?

“Хаха.Гишүүдтэйгээ хамт үргэлж л рэтро маягын бүжиг бүжиглэдэг байсан надад эрэгтэй хүнтэй хамт бүжиглэх их ичмээр байсан.Энэ нь зөв юм болов уу даа гэж их гайхаж байсан ч захирал “Илүү хичээл зүтгэл гаргаж хос бүжиг гаргаад үз” гэж хэлсэн ч их ичмээр санагдаж л байсан.Тэгсэн ч гишүүд маань надад маш их дэмжлэг үзүүлсэн. Би өөртөө “ганцаараа байсан ч зүгээрдээ.би зүгээр байна” гэж хэлсээр байсан ч ганцаараа тайзан дээр гарах нь үнэхээр зүгээр биш байсан шүү.Jiyeon Hyomin 2 соло гаргаж байх үеийнхээ мэдлэгийг их зааж өгсөн.”

17275270053_1151da97f6_k
•Тайзан дээрх өөрийг чинь хараад гишүүд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

“Jiyeon Хятадад кино зураг авалттай завгүй байсан. Тэгээд тэр миний анхны үзүүлбэрийг үзэж чадаагүй гээд уйлаад хэлж байсан.Бусад гишүүдэд бүгдэнд нь таалагдаж байна гэсэн. Бас намайг эмэгтэйлэг байсан болохоор гайхацгаасан гэсэн шүү /инээв/. Hyomin,Boram эгч 2 телевизийн байран дээр ирж надтай уулзаж намайг дэмжсэн. Харин Жиён Хятад явахаасаа өмнө дууны клипны зураг авалтны байран дээр ирж намайг уух юмаар дайлаад явсан. Гишүүдийнхээ өгсөн дэмжлэгт их баярлаж байна.”

download
• Аль хэдийнээ дуучин болоод 7дахь жилдээ ирж.Соло дуу гаргахдаа сандарч байна уу?

“Мэдээж.Анхдагч байх үеийнхээ мэдрэмж рүү буцаад очсон шүү.Би яг л бүх зүйл шинэхэнээр эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрж догдолж,сандарч,баярлаж байсан. Тэгсэн ч удаан хугацаанд хичээсний үр дүнд ч юм уу яагаад ч юм телевизийн байр луу явж дуугаа хэд хэд үзүүлэхдээ дасчихсан байсан. Хүмүүс надад ” Eunjung үргэлж ийм сайн байсаар ир лүү” гэж хэлээсээ гэж хүсдэг. Маш бага хугацаанд их хичээл зүтгэл гаргасан.Одоо ELSIE-гийн 2-дахь цомгийг гаргахад бүх хүчээ шавхах хэрэгтэй.”

download (2)


• Дэбүт хийснээс чинь хойш 7 жил өнгөрч.Энэ их хугацааг дахин харвал?

“Одоо л бид урт хугацааны гүйлтийн үед байх шиг байна.Жижиг ердийн зүйлд ч ач холбогдол өгч эхэлж байгаа. Нэг нэгээр нь. Өмнө нь хүлээн авч байсан зүйлсээсээ ч суралцаж эхэлж байгаа.Өмнө нь би их боддогүй байсан. Эргэн тойронд байгаа гишүүд ажилчид маань хүртэл илүү чухал болсон.Цуу ярианы дараа өчнөөн удаа зэмлүүлж өөр дээрээ тусгаж авахынхаа хажуугаар их боддог болсон гэх үү дээ.”

download (3)
• Сэтгэгдэл уншихад одоо болтол зүрх шимширмээр байна уу?

“Хааяа хааяа сэтгэгдэл уншдаг. Сэтгэл зүгээр үедээ буцаад зүгээргүй болчихвий гээд уншдаггүй. Хамгийн хүлээж авахад хүнд байсан сэтгэгдэл бол”Тэр яг л хогийн ургамал шиг”.Тэд намайг энэ ургамал шиг бат бэх гэлцдэг. Гэхдээ сонин ч би үүнтэй санал нийлж байна. Энэ бол үнэндээ үнэн.Хогийн ургамал тийм ч өнгөлөг биш ч одоогын байдал маань энэ ургамалтай ялгаагүй л байх шиг байна. Би улам зөрүүдэлж ТВ-ээр гарсаар байх болно /инээв/.Телевизийн байр намайг гэдэг болохоор би их азтай хүн юм шиг санагддаг. Хэдий хогийн ургамал гэж дуудуулсан ч уригдах юм бол оролцсоор л байх болно.”

f7655-t-ara2beunjung2belsie
•  ‘4 Things Show‘ дээр өнгөрсөнд болсон зүйлсийг ярин их уйлсан байсан.

“Би буруу ойлголтыг улам өдөөх зүйл хэлчих шиг болсондоо их л уур хүрсэн. Гэхдээ хэнийг буруутгахав дээ.Уйлсан хүн нь би л юм чинь. Гарсаных нь дараа үзээд их л харамссан. Яагаад уйлсан юм болоо гэж бүүр гайхсан шүү /инээв/.Нэвтрүүлгийн зураг авалт өөрөө их хөгжилтэй бас баяртай байсан болохоор л уйлсан. Цуу яриа шударга бус санагдсандаа биш.Бид буцаж очоод өөрсдийн алдар нэрийг олж авч чадахгүй ч сайн талаа их харуулж хичээх тусам хүмүүс биднийг илүү нааштайгаар харах гэж бодож байна.”

cropped-tumblr_nnksv6f1r01tqs827o2_1280.jpg
• Хэцүү үед чинь ямар хүчин зүйл нөлөөлж байсан вэ?.

“Фенүүд маань. Тэд бол миний энд байгаагын шалтгаан. Би хурдан хүлээн зөвшөөрдөг зантай болохоор дараагын хийх ёстой зүйлдээ хурдан төвлөрч чаддаг.Гэхдээ олон хүн намайг өнгөрсөн дэхь олон алдаагаа хүлээн зөвшөөрснийг мэдэхгүй байх шиг байсан.Уур хүрмээр байсан ч миний зан чанар намайг дараагын хийх ёстой зүйл дээр маань төвлөрүүлсэн. Би цаг хугацаанд найдаж байгаа.Бүх зүйл өөрөө дээрлэх тэр цаг үед.”

17275255703_5017cbc8f0_k
• Удахгүй T-ARA-ын 10-н жилийн ой болно биздээ? /яг үг ёсоороо биш/

“Хаха, Boram, Qri эгч нар 33 настай байх нь ээ /инээв/.Тэр үед насандаа тохироогүй дуу гаргаж байх болов уу? ‘Bo Peep Bo Peep’ , ‘Roly Poly’-гоос өөр дүр төрхтэй. Гишүүд хувийн амьдралтай болсон байсан ч T-ARA гэх нэрийн дор байж л байх вайх гэж бодож байна. Бидэнд байсан өнгө төрхийг мартахыг хүсэхгүй байна.Боломжтой бол энэ нэрийн дор маш урт хугацааны турш баймаар байна”

1000751093_3721_85353983
Орчуулсан админ. Namun T-Queen.

7 thoughts on “Eunjung “Би T-ARA гэсэн нэрийн дор маш урт хугацааны турш баймаар байна.”

  1. lone jewel says:

    bi ch bas t-ara ene chigeeree ulam osoj dewjij hezeech martagdahgvi urt udaan hugatsaagaar uran bvteelee yg ene bvreldehvvneeree hiigeed ywaasai gj hvschiin ^_^ admindaa bayarlalaa , queens and kings forever together with T_ara❤

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s