T-ara Хятадын Beijing Grand Expo-д зохион байгуулагдах “The Fashion Ride” өдөрлөгт очно.


a52b363djw1etxq0feis3j218g0tm166

Саяхан Тиара хамтлаг Хятадын тэрбумтны хүү Ван Си Чонтай “Banana Plan” хэмээх түүний байгуулж буй агентлагт орох гэрээ хийснийг мэдээллэсэн билээ. Ингэснээр Тиара хамтлаг хятадын энтэртаймантэд азаа үзэх гэж байгаа нь тодорхой болсон. Харин 10 сарын 11 нд тэд Хятадын маш том 4 зохион байгуулагч Beijing Cycling Association, Fashion Bazaar, SSC (a sports association),Karrie Marketing нарын зохион байгуулж буй “The Fashion Ride” өдөрлөгт очин дуулах нь ээ. Энэ нь Бээжингийн Гранд Экспод зохион байгуулагдах юм байна.Тиарагын Ван Си Чонтай гэрээ хийсний дараах хамгийн анхны оролцон дуулах өдөрлөг байх юм байна.Зохион байгуулагчид нь унадаг дугуйг ч мөн загварлагаар унах боломжтойг Хятад хүмүүсд ойлгуулахыг зорьжээ.Энэ өдөрлөгийн талаар сарын өмнөөс л сурталчилан бэлтгэн байгаа бөгөөд энэ өдөрлөг нь спортод дурлагчид,хайртай хүмүүсд нээлттэй байх бөгөөд оюутан сурагчидад ч мөн нээлттэй байх юм.Үргэлж залуу сайхан харагдаж байдаг охид маань энэ том өдөрлөгийн нүүр царай төлөөлөгч нар байх нь ээ.Тэнд зөвхөн дуулаад л зогсохгүй мөн тэнд очсон фэнүүдтэйгээ холбоо тогтоох бөгөөд ингэснээр фэнүүдийн тоо өсөх магадлалтай хэмээн бодож байгаа ажээ.Уг өдөрлөг хятадын нийгэмлэгээс бүрэн дэмжлэг авч алдартай IQIYI нь ганц мэдээллэгчээр ажиллах бөгөөд бүх бичлэг зэрэг нь IQIYI -аар л гарах юм байна.Мөн Байду стор энэ өдөрлөгийг дэмжиж байгаа аж.

За тэгэхээр яах аргагүй л тэрбумтны хүү 2-дахь тэрбумтаны агентлагын дуучид энэ зэргийн өдөрлөгт оролцох юу ч биш байх байлгүй дээ. Цаашид Тиара Хятадад маш олон үйл ажиллаагаатай байх нь эргэлзээгүй бизээ.Энэ өдөрлөг нь мөн эрүүл амьдрал,байгаль орчноо хамгаалах мөн унадаг дугуйг унуулахыг сурталчилсан спорт өдөрлөг болох юм байна.

One thought on “T-ara Хятадын Beijing Grand Expo-д зохион байгуулагдах “The Fashion Ride” өдөрлөгт очно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s