T ara хамтлагийн танилцуулга[шинэчлэгдсэн]

Т-ара охидын хамтлаг нь анх 2009 онд  Core Contents Media-гийн доор дебют хийж байсан юм. Дебют хийх гэж байхдаа ”Super Rookies” гэдэг нэртэй байсан ба  5 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан аж. Тухайн үеийн бүрэлдэхүүнд Жиа, Живон, Хюумин, Инжон, Жиён нар бөгөөд хамгийн анхны дуу болох  Cinderella Man  киноны дуу болох  ”Good Person” дууг 2009 оны 4 сард гарж байсан юм.

 

g

Удалгүй Живон, Жиа нар нь хувийн шалтгаанаар хамтлагаа орхиход тэд шинээр 3 гишүүн нэмж авсан ба тэдгээр нь Бурам, Суён, Кюри нар байсан юм. Тэд энэ бүрэлдэхүүнээрээ 2009 оны 7 сарын 29 нд “Lies” гэх дуугаараа хөгжмийн нэвтрүүлэгт орсноор эхлүүлсэн юм.

h

 

Хамтлагийн хамгийн ахмад гишүүн Бурам нь солонгосын алдарт рок дуучин Жонг Ёонрок мөн алдарт жүжигчин  Ий Ми Ёон-ы том охин юм. Түүний дүү болох Вүрам нь D-Unit гэх хамтлагт 2012онд дэбют хийсэн урлагийн гэр бүлийн охин юм.

f

Зүүн талаас Вүрам, аав Жонг Ёонрок, эгч Бурам

Суён нь алдарт Girls’ Generation хамтлагийн ахлагч байсан ч найз залуугаасаа сал гэхэд нь үгүй гэснээр гарч байсан юм.

d

Одоогийн ахлагч Кюри  нь Т-ара д орохоос өмнө  Core Contents Media-гийн доор интернет од байсан юм.

fd

 

 

 

 

 

 

2009-2010 оны дебут үйл ажиллагаа

2009 оны 7 сарын 29нд “Lies” дуугаа гаргасны дараа тэд Super Nova хамтлагтай хамтран Time to love гэх дууг гаргасан бөгөөд гарангуутаа солонгосын чартуудад дээгүүр байранд бичигдэж эхэлсэн бөгөөд удалгүй TTL 2 гэж шинчилсэн хувилбираар гаргасан бөгөөд эдгээр 2 хувилбар нь хоёуул Cyword award-н Ting’s Choice Artist Award –д тус тус  ялсан юм.

б

Удалгүй тэд анхны бүрэн хэмжээний албум болох Absolute First Album -аа  гаргасан юм. Absolute First Album д нь багтсан Bo Peep Bo Peep, TTL нар нь 2009 оны 9 сарын онлайн чатруудад маш дээгүүр явж байсан юм.“Bo Peep Bo Peep” дуу нь  Gaon чартад  53%-ийн санaлаар 4т орж байсан ба энэ дуугаар тэд хөгжмийн нэвтрүүлгүүдээс анхны шагналаа авч эхэлсэн юм.

х

24 дэхь удаагийн Golden Disk Awards д шилдэг шинэ охидын хамтлагаар шалгарсан байна. 2010 оны 2 сард Absolute First Album-ийнхаа шинэчилж Breaking Heart нэртэйгээр дахин гаргасан бөгөөд өөрсдийгөө яахын аргагүй шилдэг охидын хамтлагын нэг гэдгээ батлан харуулсан юм. Албуманд 2 шинэ дуу нэмэгдэж орсон байсан ба “I go crazy because of you”, “I’m really hurt” нар юм. Уг албум нь 40695н ширхэг зарагдсан юм.

хх

Удалгүй 2010 оны 11 сард дахин шинэ дуу гаргана гэдэг мэдэгдэлтэйгээ бас нэгэн мэдэгдэл хийсэн нь шинэ гишүүн нэмж  авах талаар байсан юм.Тухайн мэдэгдэлд: “Илүү шилдэг болохын тулд чадварлаг нэг гишүүн нэмж авна ингэснээр тэд шилдэг охидын хамтлагуудын эгнээнд дээгүүр байр эзэлж чадна” гэж мэдэгджээ.

ххр

Тун удалгүй 2дахь мини албумаа гаргахын өмнө урьдчилсан маягаар “Why are being like this?” гэх дуу гарсан ба мөн л чартуудад дээгүүр байж хөжгмийн нэврүүлгээс цом хүртэл авч ирсэн юм. Ингээд удаан хүлээлэгсэн 2дахь мини албум Vol2.Temptastic маан 12.01нд  гарсан ба гол дуу болох YaYaYa мөн л бусад дуу шигээ хит болсон байна. Үүнээс хойш хэсэг чимээгүй байсны эцэст 2011 оны 7 сард тэд шинэ уран бүтээл гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн бас нэгэн гишүүдийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Энэ мэдээлэл бол хамтлагийн ахлагчийг солих асуудал бөгөөд шинэ ахлагчаар  Хюумин болж 2011 оны 7 сарын 11 нд Японд дебут хийн фэнүүдээ баярлуулсан юм.

ххах

2011 оны 7 сарын 29 нд ”Roly-Poly” дуугаа гарган өөрсдийн фэнүүдийг улам их болгож чадсан юм. Уг дуу нь солонгосын НОТ 100н дуунуудын нэг болж чадсан юм.

“Roly-Poly” дууны бүжиглэлт нь 70-аад оны өнгө төрхийг харуулсан нь урьд урьдын дуунуудаасаа илүү содон болж чадсан юм.

“Roly-Poly” нийт  4,680,253 татагдаж 2 сая зарагдсан юм. Энэ нь тэдний хамгийн том амжилт байсан юм. 13 дахь удаагийн Mnet Asian Music Awards-аас шилдэг үзүүлбэр үзүүлдэг охидын хамтлаг оны шилдэг дуу гэсэн шагналуудыг авсан юм.

i

2011 оны 9 сарын 28 нд ”Bo Peep Bo Peep” дууныхаа япон хувилбарыг гаргасан нь нийт 49,712 зарагдсан юм. Тэд энэ японд дэбют хийсэн даруйдаа японд алдартай солонгос дуучдын эхний 10т багтах болсон байна.

k

2011 оны 11 сард Black Eyes албуманд багтсан ”Cry Cry” нд НОТ 100 н дуунд дахин багтаж чадсан юм.  ”Cry Cry”-ийн кино хэлбэрийг гараад 30 минутын дотор  1 сая хүн үзсэн юм. Энэхүү дууны клип 1сая доллораар бүтсэн бөгөөд монгол мөнгөөр 1 тэрбум 800 сая төгрөг юм. 2011 оны 12 сард дахин хамтлагийн ахлагчийг солисон гэдгээ мэдэгдсэн юм. Энэ шинэ ахлагч нь  Суён болсон юм. 2011 оны 12 сарын 23 нд  ”We Were in Love” дуугаа  Davichi-тай хамтран дуулсан нь фэнүүдийнх нь сэтгэлд хүрж чадсан юм. Энэ үед тэд солонгосын шилдэг охидын хамтлаг болж чадсан юм. Удалгүй 2012 1 сард “Lovey-Dovey” дууныхаа кино хэлбэрийг гаргасан нь дахин амжилт олж чадсан юм.

Удалгүй Gaon болон солонгосын бусад чартуудыг тэргүүлж эхлэсэн юм. Энтертаймэнтийн захирал Kim Kwang-soo 3 сарын 14 нд дахин фэнүүдийг нь цочироосон мэдэгдэл хийсэн юм энэ бол дахин гишүүн авах болон хасах гэсэн мэдэгдэл. Бид хамтлагаас гишүүн хасах болно гэж мэдэгдсэн ч тэд 4 сарын 7 нд дбид гишүүн хасахгүй харин илүү чадварлаг шинэ гишүүн авах болно. Тэд маш сайн бэлтгэл хийсэн хүүхдүүд бөгөөд одоогийн Т-арагийн гишүүдээс дутахааргүй чадварлаг гэсэн юм. 7 сард Т-ара 9 гишүүнтэйгээр шинэ уран бүтээл гаргана гэж мэдэгдсэн юм.

hhj

Японы 4 дахь дуу болох  ”Lovey-Dovey“ -гоо 5 сарын 23 нд гаргасан юм.  ”Lovey-Dovey” дуу нь японы шилдэг 100н дууны 11 т багтаж байсан.

hgh

6 сарын 28 нд 14 настай шинэ гишүүн болох Dani-г тоглуулсан  ”Day By Day” дууны кино хэлбэрийн тисэрийг цацсан юм. Харин 7 сарын 2 нд дууны маань клип бүтнээрээ гарсан ба хамтлагийн 4 гишүүн болоод Дани нарыг тоглуулсан гайхалтай клип цацагдсан юм.

6 сарын 6 нд  Jewelry Box хэмээх япон албумаа гарган Япон фэнүүдээ баярлуулсан юм. Мөн тэд уг цомгийнхаа дараа японд анхны бие даасан тоглолтоо хийсэн юм. Уг тоглолтонд нийт 40 000 фэн нь ирсэн юм.Тэр үед хваюунг хөлний бэртэлтэй учир ганцхан дууг суга таягтай дуулаад орсон байна.

Энэ тоглолтын дараа тэдний аймшигт хэрэг эхэлсэн юм. 7 сарын 30 нд бас нэгэн аймшигтай мэдээлэлийг Kim Kwang Soo өгсөн юм. Энэ бол Hwayoung-ийн хэрэг. Тэр мэдэгдэхдээ Hwayoung хамтлагийн гишүүдтэйгээ харилцаа муу байдаг тэр алдарт хүрсэн болхоор бие тоож бусад гишүүдийн үгийг тоодоггүй гэж мэдэгдсэн.  7 сарын 25 нд хамтлагийн гишүүд болох  Бурам, Инжон, Хюумин, Суён, мөн  Жиён нарыг түүнтэй зүй бус харицдаг гэсэн мэдээлэл гарсан юм.

Хваюун болон түүний ихэр эгч болох Хёоюун нар бие биерүүгээ учир битүүлэг захидалыг  Twitter-ээ дамжуулан явуулж байсан. Удалгүй тэдний энтертаймэнтаас Хваюун –г хамтлагаас гаргах талаар ярилцаж байгаа талаар мэдэгдсэн байна.Энэхүү мэдээлэлээс болж тэдний фэн клубээс фэнүүд нь гарж харин анти фэн клуб нээгдсэн юм. Энэхүү анти фэн клуб нь солонгосын хамгийн их анти фэнтэй клуб болсон юм.

jj

7 сарын 31 нд Hwayoung Core Contents Media-тай байгуулсан гэрээгээ цуцалсан юм. Энэхүү Т-ара-гийн хэргээс болж тэдэнтэй гэрээ байгуулсан компанууд гэрээ цуцласан юм. Харин цуцлаагүй байгуулагуудыг цуцлахыг шаардсан маш олон гомдол Т-ара-гийн анти болсон фэнүүдээс ирсэн.

“Sexy Love” дуу 8 сарын 14 нд гарах байсан ч хамтлагийн хэрэгээс болж 8 сарын 30 нд гаргасан юм. Харин ”Mirage” албум 9 сарын 3 нд албан ёсоор гарсан юм.Үүний дараагаар тэд японд 12 оны 11 сарын 14 нд Sexy love синглээ гаргасан нь мөн л амжилттай байсан юм.

jjl

Ингээд 2013 оны 3 сард тэд саб унит хамтлаг гаргах болсноо мэдэгдсэн юм. Хамтлагаа T-ara N4 гэж нэрэлсэн ба Хюумин, Инжон, Арым, Жиён гэсэн 4 гишүүнтэй.  Дэбют дуу нь “Countryside Life” гэх дууг Спийд хамтлагийн ахлагч Тэүн тэй хамтран гаргасан байна.

jjn

 

 

Үүний дараагаар хамтлагийн сүүлд орсон гишүүн Арым хамтлагаас гарах болсноо зарлаж шуугиан дэгдээсэн юм. Тэрээр хамтлагт ороод жилийн дараа ийнхүү гарсан юм.

hj

Ингээд монголын солонгос дуу сонсогчдын дунд шуугиан дэгдээсэн Т-ара хамтлаг монголд ирнэ гэх цуу яриа гарж эхэлсэн. Гэтэл энэ нь үнэн гэдэг нь батлагдаж 9 сарын 21нд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн ба барагцаагаар 20.000 мянган хүн ирсэн гэх тоо гарсан бөгөөд үүнээс ч их ирсэн гэж үзэж байсан юм. Ингээд тэд  тоглолтоо амжилттай дуусгасны маргааш нь төв аймаг руу хөдөлсөн ба тэд “Number Nine” гэх шинэ дууныхаа клипны зураг авалтыг хийсэн юм.

jjk

Солонгост эргэж очингуутаа энэ тухай зарласан бөгөөд 7дахь мини албум Again 10 сарын 9 нд гарсан юм. Удалгүй Again албума Again 1977 гэж шинэчилж гаргасан ба “Do you know me” гэх нэмэлт дуутай байсан юм. Мөн л дараа нь албумаа дахи Again Winter edition гэж гаргасан юм. Энэ албум нь л худалдаанд гараагүй зөвхөн интернэтэд байсан юм.

hm

2014 оны 2 сар хамтлагийн 2 Жиён, Хюумин нар соло дуу гаргана гэж мэдэгдсэн ба эхлээд хамтлагийн отгон гишүүн Жиён гаргах болсон юм. Гэвч солонгост томоохон хэмжээний усан онгоцны сүйрэл болж тэрний дэбют хойшилсон юм. Ингээд 5.20 нд дуугаа гаргсан ба дууны нэр “1min 1sec” байсан юм. Түүний дуу нь Хятадын YinYueTai чартад анх удаа 99.5% оноо авсан солонгос дуучин болсон юм. Харин Хюумины дуу болох Nice Body 6.30нд гарсан ба алдартай реппер Локо той хамтран дуулсан юм.

jm

Эцэст нь тэд хамталгаараа шинэ уран бүтээл гаргах аа зарласан юм. Тэдний шинэ дуу өмнөх дуунуудаас тэс өөр EDM хувилбарын дуу байсан бөгөөд Sugar Free гэх дуу байсан ба And&End гэх 6 дуунаас бүрдсэн албум гаргасан.

m

51 thoughts on “T ara хамтлагийн танилцуулга[шинэчлэгдсэн]

    • jiyeon.love says:

      chi odoo hen bolchood huniig baarand taichigch ene ter geed bgaan muusain yu ch chadahgui ataarhsan ymnuud teglee ch chi ingej hellee geed ter tm bolchihgui chi l bolowsrolguigee busdad uzuulj chi busdad muuhai haragdana chi jiyeonii haana ch hurehgui chi jiyeon shig duulj bujiglej jujiglej chadah uu bas deerees ni nemeed helehed yadaj hunii neriig ni zow bichcheed erguu malaar ni duud za yu minii nudend jiyeon bish chi l erguu mal shig sanagdaj bna

    • jiyeon says:

      huuy t-arag jiyeon bish boram gedgiig medhuu hwayoung boram 2 taagui hariltsaatai bsan bolohoor hamtlagiinh ni terend durgui bsiin hwayoung d bertsen ter bertel chine bugd boram hiisen hereg geed boram ccm ees huugduh shahsiishd

  1. beauty티아라 says:

    bi selenza in zow gj bdjin t ara in bvh anti fand ta nr bsn bgaf t ara hamgin hamgin n ta nar hajud n yu j bish gj hlmer bna

  2. baganuur hot anhbayriin anarchimegt says:

    nad deer ireh hun bval ireerei bi ta nart nutsgen biee haruulna harin ta nar ndd 1000 togrog ogohod hangalttai nad deer ireerei zaluusaa bi ih seksi tsaraitai bi ih seksi shuuuuuu baganuur hot minii fb hayg maani anhbayriin anarchimegt nadtai hariltsaarai uuu

  3. boko QRI says:

    жиёон одо юу вэ т ара хамтлагийн хамгийн хөөрхөн охин хваёонг гаргасан бас дээрээс нь болоогүйээ ариүмийг гаргасан муу хөгийн новш зайлаачээ

  4. narantuya says:

    eung jung ыг ингэж доромжилсон сэтгэгдэл үлдээж болохгүй ш дээ
    өөрсдөө ямар болоод хүнийг ингэж хэлж байгаа юм бэ
    тийм л юм бол өөрсдөө од болоод үлгэр дуйрайлал болохгүй юу
    тэрнээс бусдаар бол хүнийг доромжлох эрх хэнд ч байхгүй шүү
    eung jung jang woo та хоёр nice хосууд шүү амжилт

  5. namuu says:

    Энэ мэдээллээ хэзээ шинэчлэх вэ? Сүүлд хийсэн уран бүтээлүүдийнх нь талаар, шинэ өөр мэдээ хэзээ хийх вэ? Гэхдээ бусад хуудсыг бодвол гайгүй сайн мэдээтэй юм аа…

  6. jiyeon and hyomin says:

    T ara giin shine medeelliig oruulj ogooj tegeed bas hwanyoungiig deerelhesen geh medeelel hudal bolsoniig medegdsen shuu dee ter medeelel hudal bolsniig medegdeerei zaaval!!!!!!!!!!! Tanai blog goy shuuu♥♥♥♥♥♥♥♥♥

  7. jiyeon says:

    t-ara g sonsdog bol spnsson shig sonsooch hyomind durtai jiyeond durgui areumd durtai hyomind durgui jigshig ed bol neg hamtlag medej bna uu chi negiig ni shuten bishirdeg bna aa gdeg chine hamtlagaar ni shutej bna aa l gsen ug oilgovuu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s