T-ara, Kim Kwang Soo нар бие биенийхаа хамгийн том анти юу?


066401

 

T-ara хамтлагийнхан маш олон скандал, асуудалд орооцолдсон. Гишүүдийн бруу байгаа үгүйг мэдэхгүй ч CCM Ent-ийн бруу зохион байгуулалтаас болж маш олон асуудалууд гарсан.
Тэгвэл Kim Kwang Soo болон T-ara-ийн гишүүдийн бичсэн зүйлс үргэлж зөрөлддөг гэдгийг нэгэн нейтизен бичжээ.

 


“T-ara 10-р сарын 27нд эргэн ирнэ… SNSD, Wonder Girls нартай өрсөлдөхэд бэлэн үү?” гэсэн нийтлэл

Гэтэл T-ara-ийн Jiyeon, Eunjung, Boram, Hyomin, Soyeon, Qri нар бүгд twitter дээрээ “???” гэсэн.

“T-ara ‘Roly Poly’ MV-ний гарах цаг хойшлогдлоо. Яагаад? “Нэг файл нь болоогүй учраас яаралтай зураг авалт хийсэн”” гэсэн нийтлэл.

Харин Hyomin twitter дээрээ “Айн… 5-аас хойш хүлээж байна шүү дээ…” гэж бичсэн. Hyomin өөрөө MV-ээ гархыг хүлээж байсан бол ССМ-ийн хэлснээр “Яаралтай зураг авалт” болоогүй бололтой.

“T-ara хамтлагийнхан ретро хувцасаа үзэн ядаж сольхийг шаардсан гэсэн гайхшрам мэдээ” нийтлэл

Eunjung twitter дээрээ “Гэхдээ би хэзээ ч үзэн ядаж байгаагүй…?”

‘Roly Poly’ MV-ний зураг авалтын үеэр. (Энэ бол хямдхан хийгдсэн MV)

Бүх гишүүд twitter дээрээ “Бидний MV. Өөө бурхан минь”

 

Харин одоо Kim Kwang Soo-ийн T-ara-ийн эсрэг хийсэн зүйлс

1. Сөүлд -20ийн хэмтэй байхад T-ara хамтлагийнханыг гадаа маш нимэгхэн хувцастай үзүүлбэр хийлгэсэн

2. Jiyeon хөлөө гэмтээсэн байсан ч тайз нь дээр гарч бүжиглэж, үзүүлбэрээ хийсэн

3. Jiyeon хөлөө гэмтээсэнийхээ маргааш нь ‘Idol Athletic Competition’-д оролцсон

4. Jiyeon бэлтгэлийн үеэр ухаан алдаж унан түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орсон даруйдаа буцаж тоглолт дээр хүргэгдэн хамтлагийнхантайгаа хамт “We Were In Love + Cry Cry” дуунуудаа дуулсан

5. Soyeon тайз нь дээр таягтайгаа дуулж байсан

6. Kim Kwang Soo хэвлэлд T-ara хандивийн ажил хийж байгаа гэж хэлсэн. Харин охидууд энэ талаар мэдэхгүй байж байгаад гэнэт цугларч хийх ёстой болсон. Үүнээс болоод Eunjung гэмтсэн байсан ч хандивийн ажилд оролцсон.

6. Eunjung хөлөө гэмтээгээд 6 долоо хонгийн турш явалгүй эмчилгээ авах ёстой байсан. Гэсэн ч тэр өвчин намдаах эм ууж тайз нь дээр гарч ‘Lovey Dovey’ дууны бүжгийг бүжиглэж байсан.

 

7. Kwang Soo хэвлэлд T-ara хамтлагийнхан нэгд орвол метроны буудал дээр очиж цагаан будааны бялуу, CD-ээ өгнө гэж амласан гэж бичүүлсэн. Харин охидууд нэгд орсоныхоо дараа хэвлэлээс энэ “амлалт”-ынхаа талаар олж мэдсэн бөгөөд гарж метроны буудал дээр будааны бялуу, CD-ээ тараасан.

энэ мэдээг  сонирхолтой болов уу гэж бодоо хийчлээ.

эх сурвалж: http://sshem58.blogspot.com

10 thoughts on “T-ara, Kim Kwang Soo нар бие биенийхаа хамгийн том анти юу?

Сэтгэгдэл бичих